Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 314/ШШ2025/00325

 

 

 

 

2025           05             22                                                 314/ШШ2025/00325

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ********** сумын 05 дугаар багт оршин суух, 1997 онд төрсөн, 28 настай, ***** овгийн ****** нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын **** дугаар баг, 103-41 тоотод оршин суух, 1993 онд төрсөн, 32 настай, ****** овгийн ********** холбогдох,

            “4000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч *****гийн гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 4000000 төгрөг байвал өгөөч түр мөнгөний хэрэг болоод байна. Маргааш буцаагаад өгье гэж хэлсэн. *****д итгэж 4000000 төгрөгийг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй тул 4000000 төгрөгийг *****гаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *****ийн нэхэмжилсэн 4000000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 36 сарын хугацаанд дараах графикийн дагуу төлж барагдуулна. 2025 оны 06 дугаар сарын 25-нд 650000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 650000 төгрөг, 08 дугаар сарын 25-ны өдөр 650000 төгрөг, 09 дүгээр сарын 25-ны өдөр 650000 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 650000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 750000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****д холбогдуулан “4000000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.   

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлага болох 4000000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгч ***** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар *****ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 4000000 төгрөгийг хариуцагч ***** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *****гаас 39475 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78950 төгрөгний 50 хувь болох 39475  төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

            4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА