Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 314/ШШ2025/00338

 

 

 

 

2025           05             29                                                 314/ШШ2025/00338

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай, “*****” ХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Сант сумын ** дугаар баг, ***** тоотод оршин суух, 1995 онд төрсөн, 30 настай, ************ холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэг болох 8750772.65 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч *****ийн гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийг төлөөлж ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр *****тай R000255123 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 10000000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчдийн R000255123 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2026 оны 09 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 8750772.65 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ***** ХХК-ийн нэхэмжилсэн 8750772.65 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 6 сарын хугацаанд 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1458462 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1458462 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1458462 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1458462 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1458462 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1458462 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “*****” ХК нь хариуцагч *****өд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 8750772.65 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.   

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлага болох 8750772.65 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “*****” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 8750772.65 төгрөгийг хариуцагч ***** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *****өөс 77481.5 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 154963 төгрөгний 50 хувь болох 77481.5 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

            4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА