| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 197/2025/04978/И |
| Дугаар | 314/ШШ2025/00345 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 314/ШШ2025/00345
2025 05 30 314/ШШ2025/00345
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Элчингийн гудамж-28, Эмбасси ван бизнес оффис, 7 дугаар давхарт байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, *** дугаар баг, ***** тоотод оршин суух, 1989 онд төрсөн, 36 настай, ******* холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 653413 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч *******ын гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай “Тус” зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 220421-247800 дугаартай 340000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч ******* нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 779 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 653413 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч *******аас 653413 төгрөг гаргуулж “*******” ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Тус финтек” ХХК-ийн нэхэмжилсэн 653413 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 300000 төгрөг, 07 дугаар сарын 15-ны өдөр 353413 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 653413 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 653413 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 653413 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******аас 10116 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20232 төгрөгний 50 хувь болох 10116 төгрөгийг 100200700941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА