| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 182/2025/00089/И |
| Дугаар | 191/шш2025/01088 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 191/шш2025/01088
2025 02 06 191/ШШ2025/01088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** байрлах Т******* банк ХК /регистрийн дугаар:*******/
Г.А******* /регистрийн дугаар:*******/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Т******* банк" ХК-ийн нэхэмжлэлтэй Г.А*******д холбогдох иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ганбат овогтой А******* /РД: *******/-г эрэн сурвалжлуулах тухай:
Ганбат овогтой А******* нь: Г.А******* нь Т******* банкнаас 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр No105200678003 дугаартай "Кредит карт эзэмших гэрээ байгуулан зээл авахдаа Баянгол дүүрэг, 06-р хороо, 10-р хороолол 42-р байр 31 тоот оршин суудаг байсан. Тухайн хаягаар нь зээлдэгчтэй уулзах гээд очсон боловч ийм хүн байхгүй гэсэн бөгөөд Баянгол дүүргийн 06-р хорооноос оршин суух тодорхойлолт авах гэсэн боловч иргэний мэдээлэл өгөхгүй шалтгаанаар оршин суух тодорхойлолт өгөөгүй. Мөн зээлдэгч нь Т******* банкинд бүртгэлтэй утасны дугаараа зарж холбоо барих боломжгүй болсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт "Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно. гэсний дагуу Г.А*******г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т******* банк нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Аранжинг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, хүлээн авахаас татгалзах тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2024/13380 дугаар захирамж, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №105200678003 дугаар кредит карт эзэмших гэрээ, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 29 өдрийн 191/ШЗ2025/05420 дугаар захирамж, т******* мэдээлэл солилцооны хур системийн Ганбатын Аранжингийн оршин суугаа хаягын лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд, Ганбатын Аранжин нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Хүсэлт гаргагчийн тайлбараас үзэхэд, Г.Аранжин нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар Ганбатын Аранжинг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Г.Аранжин /регистрийн дугаар:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Г.Аранжин /регистрийн дугаар:*******/-г эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА