| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00407/И |
| Дугаар | 314/ШШ2025/00355 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 314/ШШ2025/00355
2025 06 04 314/ШШ2025/00355
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай, “******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ***** сумын 3 дугаар бат оршин суух, 1985 онд төрсөн, 40 настай, ****** холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 9480087.54 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч ******ийн гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******” ХК-ийг төлөөлж Өвөрхангай салбарын захирал ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****** нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ******тай ЗГ/6005138928 дугаарт зээлийн гэрээ байгуулж, 10300000 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч ****** нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа дуусгавар болсон бөгөөд үндсэн зээл 8892806.04 төгрөг, үндсэн хүү 574528.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12752.97 төгрөг нийт 9480087.54 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ****** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ****** ХХК-ийн нэхэмжилсэн 9480087.54 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 6 сарын хугацаанд 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 1580015 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 1580015 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 1580015 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 1580015 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 1580015 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 1580015 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 1580015 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******” ХК нь хариуцагч ******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 9480087.54 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****** нь нэхэмжлэлийн шаардлага болох 9480087.54 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “******” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 9480087.54 төгрөгийг хариуцагч ****** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ******ээс 83315.5 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 166631 төгрөгний 50 хувь болох 83315.5 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА