| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00397/И |
| Дугаар | 314/ШШ2025/00356 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 314/ШШ2025/00356
2025 06 04 314/ШШ2025/00356
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар баг, Рашаантын ***** тоотод оршин суух, 1998 онд төрсөн, 27 настай, ******д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 20195126.53 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч ******ы гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******” ХК-ийг төлөөлж ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ****** нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 11 дүгээр сарын 15-нд 6000368919 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1.9%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000368919 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 101 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000368919 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2027 оны 05 дугаар сарын 10-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000368919 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 20195126.53 төгрөгийг хариуцагч ******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ****** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “******” ХХК-ийн нэхэмжилсэн 20195126.53 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 15 сарын хугацаанд 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүр 1346342 төгрөгөөр төлж 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******” ХК нь хариуцагч ******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 20195126.53 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****** нь нэхэмжлэлийн шаардлага болох 20195126.53 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 74.2-т зааснаар “******” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 20195126.53 төгрөгийг хариуцагч ****** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ******аас 129462.815 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 258925.63 төгрөгний 50 хувь болох 129462.815 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА