Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 314/ШШ2025/00359

 

 

 

 

2025             06                 04                                           314/ШШ2025/00359

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******р сумын *** дугаар баг, худалдааны тойруу, Очир хурд төв 2 давхар, 290 тоотод байрлах “*******” ХХК-ийн хүсэлттэй,

 

            “******* эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:  нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч “*******” ХХК нь ******* эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 

2. Хүсэлт гаргагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Манай компани *******аас 2926625.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл ******* одоо оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг эрэн сурвалжлах хүсэлт болгон өөрчилж ******* эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Иймд Р. Жаргалсайхан эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0790 дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 61776 төгрөг төлсөн баримт, “*******” ББСБ ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн цахим зээлийн эрх нээх гэрээ, улсын тэмдэгтийн хураамжинд 8424 төгрөг төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

             1. Хүсэлт гаргагч “*******” ХХК нь “******* эрэн сурвалжлуулах”-г хүссэн хүсэлтийг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр “эзгүйгээр шүүх хуралдаан хийлгэх” хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

            2. ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагч “*******” ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн ******** сумын 07 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 28 тоот тодорхойлолтоор нотлогдож байна.

3. ******* /РД:ЙО *******/-ыг сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх зүйтэй байна.

            ******* нь хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 07 дугаар багийн 07-08 тоотод оршин сууж байсан болохыг дурдав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* /РД:ЙО *******/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* /РД:ЙО *******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.МӨНХТУЯА