| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00370/И |
| Дугаар | 314/ШШ2025/00365 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2025/00365
2025 06 06 314/ШШ2025/00365
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай, “******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ***** сумын ** дугаар баг, 21-13 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 35 настай, ******,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******* сумын ** дугаар баг, 21-13 тоотод оршин суух, 1993 онд төрсөн, 32 настай, ****** нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг болох 8704787.95 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ******наас нэхэмжилсэн ****** холбогдох хэрэгт нэхэмжилсэн үнийн дүнг бүрэн төлсөн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******” ХК-ийн нэхэмжлэлтэй “хариуцагч ****** нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 8704787.95 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь хариуцагч ****** нарыг нэхэмжлэлийн шаардлага болох 8704787.95 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** “хариуцагч ****** нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 8704787.95 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ****** нараас 77113.305 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 154226.61 төгрөгний тавин хувь болох 77113.305 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА