2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 191/шш2025/01167

 

 

 

 

2025 02 07 191/ШШ2025/01167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *** оршин суух, Ж.Х*******/регистрийн дугаар: *******/-ын гаргасан

******* улсын иргэн А******* ******* Г*******  (******* улсын иргэний үнэмлэхийн дугаар AD229320)/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Х******* нь нөхөр АХМЕД ТАХА ГАРБИ  (******* улсын иргэний үнэмлэхийн дугаар АD229320)/-д холбогдуулан дараах шалтгааны улмаас шүүхэд эрэн сурвалжлуулахаар энэхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно. АХМЕД ТАХА ГАРБИ-ийн Монгол Улсад оршин суух үнэмлэхний дугаар ******* юм.

Миний бие Ж.Х******* нь Марроко улсын иргэн АХМЕД ТАХА ГАРБИ цаашид Хариуцагч ГЭХ/-тай 2020 онд Монгол улсын хуулиар гэрлэлтээ батлуулсан. Бид дундаасаа 0-18 насны 3 хүүхэдтэй бөгөөд тэд бүгд Монголд суралцдаг. Том охин Г******* овогтой Ж // 4 настай цэцэрлэгт явдаг. Дунд хүү Г******* овогтой Т // 3 настай цэцэрлэгт явдаг. Бага хүү Г******* овогтой // 1 нас 4 сартай цэцэрлэгт явдаггүй. Бид сүүлийн 2-3 жил БНХАУ-д хамт оршин суух болсон. Улмаар би санхүү, эдийн засаг, сэтгэл зүй гэх мэт бүх байдлаар Хариуцагчаас хамааралтай болсон, БНХАУ-д амьдрах хугацаанд түүний зан авир эрс өөрчлөгдөж намайг болон миний гэр бүлийг доромжлох, зодох гэх мэтээр хүчирхийлж эхэлсэн бөгөөд бид сэтгэл зүйн хямралд орсон. Тэгээд ээжтэйгээ ярилцан Монгол руу буцах шийдвэр гаргасан ч үр хүүхдээр далимдуулан заналхийлж, гадаад паспорт хураан авах мэтээр барьцаалж байсан. Арга мухардаж Монгол руу гэр бүлээ аван нууцаар зугтаж ирсэн. Иймд, АХМЕД ТАХА ГАРБИ-д холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох дундын өмчлөлийн хөрөнгөөс өөр болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахтай холбоотой иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна. Салснаас хойш нөхөр Марроко улсын иргэн АХМЕД ТАХА ГАРБИ хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, холбоогүй болсон бөгөөд түүнийг эрэн сурвалжлуулах залшгүй шаардлагатай байсан тул нөхөр АХМЕД ТАХА ГАРБИ -ийг ИХШХШтХ-ийн 14.4, 133.1.9, 155.1 155.2-т зааснаар хариуцагчийг эрэн сурвалжиллуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/Ш32024/30257 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм.

Нэхэмжлэгч Ж.Х******* дээрх захирамжинд дурьдсаны дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 483 дугаартай Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл гарсан бөгөөд оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нотлогдсон бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагаа хийгдэж захирамжийн биелэлт хангагдсан болно мөн нэхэмжлэгч миний бие өөрийн биеэр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд АХМЕД ТАХА ГАРБИ хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, холбоогүй болсон бөгөөд түүнийг эрэн сурвалжлуулах залшгүй шаардлагатай байгаа тул АХМЕД ТАХА ГАРБИ -ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ж.Х*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* улсын иргэн А******* ******* Г*******  (******* улсын иргэний үнэмлэхийн дугаар AD229320)/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

2. Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан ******* улсад бүртгэгдсэн гэрлэлтийн баталгааны хуулбар, Г.Ж, Г.Т, Г.Гали нарын төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024.12.19№483 тэмдэглэл зэргээс үзэхэд, АХМЕД ТАХА ГАРБИ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах болмжгүй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар АХМЕД ТАХА ГАРБИ-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, ******* улсын иргэн А******* ******* Г*******  (******* улсын иргэний үнэмлэхийн дугаар AD229320)/-г эрэн эрэн сурвалжилсугай.

2.     ******* улсын иргэн А******* ******* Г******* (******* улсын иргэний үнэмлэхийн дугаар AD229320)/-г эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй .

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА