| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00411/И |
| Дугаар | 314/ШШ2025/00366 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2025/00366
2025 06 06 314/ШШ2025/00366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ********* сумын 4 дүгээр багт оршин суух, 1975 онд төрсөн, 50 настай, *****ын хүсэлттэй,
“***** хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *****, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ***** нь “***** хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-г хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөртэйгөө 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсон. Одоог хүртэл хамт амьдарч байна. Манай нөхөр хоёр хүүхэдтэй, би нэг хүүхэдтэй нийлсэн. Дундаасаа хүүхэдгүй. Би өмнө нь гэр бүлтэй байгаагүй. Манай нөхөр өмнө нь хоёр хүнтэй гэр бүл болж байсан. Одоо хүртэл ***** гэсэн хүүхэнтэй гэрлэлтийн баталгаатай байгаа гээд сүүлд үзэхэд гэрлэлтээ дуусгавар болгосон байна гэж гарч ирсэн. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл гэрлэлтээ батлуулаагүйн улмаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд намайг ***** 2009 оны 01 дүгээр сараас 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2025 оны 04 дүгээр сарын 02, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрүүдийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаанууд, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын архивын тасаг, хэлтсээс малчин-даатгуулагчид олгох 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаартай архивын лавлагаа, 2010-2024 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр ***** нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. ***** нь “***** хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-г хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч ***** нь “...гэрлэлтээ батлуулаагүйн улмаас тэтгэврээ тогтоолгож чадаагүй...” гэж хүсэлтийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
3. Хүсэлт гаргагч ***** нь ***** 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай албан бичиг, 2025 оны 04 дүгээр сарын 02, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрүүдийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаанууд, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын архивын тасаг, хэлтсээс малчин-даатгуулагчид олгох 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаартай архивын лавлагаа, 2010-2024 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогууд гэрч ***** нарын зэргээр тогтоогдож байна.
4. Иймд хүсэлт гаргагч ***** 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ***** хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар *****, ***** нарыг 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *****аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА