Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
Хэргийн индекс | 186/2018/0227/Э |
Дугаар | 256 |
Огноо | 2018-04-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Д.Оюунгэрэл,
Шүүгдэгч М.Д/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чал овогт М.Дд холбогдох эрүүгийн 1811000150136 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Чал овогт М.Д, Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хадам эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 32 дугаар гудамжны 536 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:УХ98031210/.
Шүүгдэгч Чал овогт М.Д нь 2017 оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Жаргалантын 23-387 тоот хашаан дотор иргэн М.Сайнбаярыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Дс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Манай найз Мөнгөлөггоо над руу залгаад намайг энд элдвээр хэлээд хараагаад байна чи хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би очиход Сайнбаяр манай найзыг элдвээр хэлээд дайраад байхаар нь би цохисон” гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.Сайнбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн орчимд шиг санагдаж байна ..Тухайн үед би бага зэрэг халамцуу байсан юм. Тэгээд Мөнгөлөггоотой маргалдсан чинь Мөнгөлөггоо нэг хүн дуудчихсан. Тэгээд тухайн үед машинтай 3 залуу ирсэн бөгөөд нэг өндөр туранхай биетэй залуу нь Мөнгөлөггоог өмөөрөөд надтай маргалдсан. Тэгээд миний нүүр лүү цохисон бөгөөд би газар унаад босч ирэхэд миний хөмсөг орчимд сэтэрсэн байсан ...тэр залуу намайг ганцаараа зодсон. Тэр цуг явсан залуучууд нь оролцоогүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ..” гэсэн мэдүүлэг /хх-11-12х/,
Гэрч М.Дөлгөөнөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 12 сарын 21-ний орой ...миний найз Мөнгөлөггоо над руу утсаар яриад Сайнаа намайг элдвээр харааж хэлээд байна чи хүрээд ирээч гэхээр нь би өөрийн найз Төгсбаясгалан, Анхболд нарын хамт ...тэдний байсан газар очсон. Тэгээд буугаад очиж уулзахад Сайнаа гэх залуу Мөнгөлөггоод намайг энэ чиний явалддаг залуу юу хэн юм гээд дайраад байхаар нь Сайнаа гэх залууг нэг мөргөөд гараараа нэг удаа цохисон юм ...Надтай хамт явж байсан найзууд Сайнаагийн биед хүрээгүй. Сайнаа гэх залуу тухайн үед согтуу байсан ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,
Насанд хүрээгүй гэрч Мөнгөлөггоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Сайнбаяр над руу дайраад байсан бөгөөд Дөлгөөнөө Сайнбаярыг түлхсэн чинь Сайнбаяр хэсэг хойшилж байгаад Дөлгөөнийг цохих гэж оролдоход Дөлгөөн Сайнбаярын нүүр лүү нь мөргөчихсөн чинь Сайнбаяр газар унаад босоод иртэл Сайнбаярын зүүн билүү баруун хөмсөг нь шороо болчихсон бага зэрэг цус гарч байсан ...” гэх мэдүүлэг /хх-17-18х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 526 тоот дүгнэлтэд:
“1. М.Сайнбаярын биед баруун хөмсөгний шарх, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-21х/,
Шүүгдэгч М.Д иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Чал овогт Мөнхбатын Дөлгөөн нь 2017 оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Жаргалантын 23-387 тоот хашаан дотор иргэн М.Сайнбаярыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Днь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч М.Сайнбаяр нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгохоор шүүх шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.