Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/753

 

       

 

 

 

 

    2024           07            02                                          2024/ДШМ/753

 

 

                                                 О.Б, Т.М,

Д.С, Д.С нарт

        холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр  даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ү,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Н.Энх-Эрдэнэ, Д.Оргил,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Ө.Учрал,

шүүгдэгч Д.С, Д.С, тэдгээрийн өмгөөлөгч Б.Болортуяа, Н.Болортуул,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч М.Солонгоо нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/502 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б болон шүүгдэгч Д.С, Д.С нарын өмгөөлөгч Б.Болортуяа, Н.Болортуул нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Б, Т.М, Д.С, Д.С нарт холбогдох 2206025820947 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

   

Шүүгдэгч Т.М, О.Б, Д.С, Д.С нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “******** ********” амралтын газарт “... найз охиныг явуулахгүй, хоргоосон...” гэх шалтгаанаар А.Н зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

мөн шүүгдэгч О.Б нь 2022 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ******** ******** амралтын газраас А.Н халааснаас илээр, хүч хэрэглэн машины түлхүүрийг нь авч, ***** *** улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг хууль бусаар авч явж, 9.540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Б, Т.М, Д.С, Д.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, мөн О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн “2206025820947” дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Бд ял сонгож ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Т.М, шүүгдэгч Д.С, шүүгдэгч Д.С, шүүгдэгч О.Б нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч О.Быг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Д.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны шүүгдэгч Д.С, Д.С нарт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан 3 /гурав/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Сд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Сэд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Бд оногдуулсан 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.М, Д.С, Д.С, О.Б нарын цагдан хоригдсон 30 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Боос 2.067.500 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Ад, мөн 4.145.554 төгрөг гаргуулан хохирогч А.Нд тус тус олгуулж, хохирогч А.Н болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ү нар нь цаашид гарсан эмчилгээний зардлаа гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.М, Д.С, Д.С, О.Б нараас иргэний хэрэг шүүхэд хянан шийлвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугийн үйлдэлдээ маргадаг бөгөөд хэрэг болсон өдөр хохирогчийг зодсон зүйл байхгүй. С ямах зорилгоор бид нарыг дуудсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд тэрээр мэдүүлэгтээ “бид хэд ухаанаа алдтал согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, үйлдлээ санах хэмжээний байсан. ...С, Б. хоёр цээж нүцгэн Ныг цохьсон. ...” гэсэн бөгөөд цохьсон гэсэн болохоос зодсон гэж хэлээгүй.

Б.Х мэдүүлэгтээ “...намайг эргээд харахад Н газарт унасан Б. дээр нь гарч суусан байдалтай зодож байсан. ...” гэж, М “...намайг очиход Н газарт хэвтэж М дээр нь гарчихсан зодож байсан. Харин тэр зуур Б. намайг “Х цаашаа явчихлаа аваад ир” гэж хэлсэн. Би тэр үед Хыг нэг алгадсан. ...” гэж мэдүүлсэн ба Х хэт согтсон эсхүл хэт айсан байсан байна. Мийн мэдүүлэг нь Хын мэдүүлгийг няцааж байна.

Хохирогч А.Н сүүлийн мэдүүлэгтээ “...Архины шилээр цагаан хувцастай байсан 2 ихрийн нэг болох С нь цохьсон гэж бодож байна. Намайг гэр рүү С, С оруулсан. Гэр дотор намайг 2 ихэр болон М намайг дээрээ ирээд сэгсрээд цохиод байсан. Хажуунаас С миний цээжний зүүн талд үсэрч ирэээд маш хүчтэй өшиглөсөн. ...” гэжээ. Тэрээр өмнө нь өгсөн 2 мэдүүлэгтээ “зүс үл таних 6, 7 залуучууд” гэсэн атлаа сүүлийн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн. Хохирогчийн өгсөн 3 мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгийг няцааж байна.

Мөн машины түлхүүр нь яг үнэндээ машиндаа зоолттой, асаалттай байсан. М, С, Ны Стай бичсэн зурвасаар, Бийн мэдүүлгүүдээр няцаагддаг. Би түлхүүр хайж ухсан нь үнэн, гэхдээ халаанаас нь юу ч аваагүй. Иймд мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.С, Д.С нарын өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг: Миний үйлчлүүлэгч нар болсон хэргийн талаар дэлгэрэнгүй тайлбарыг бичгээр мөрдөгчид 2023 оны 02 дугаар сарыг 01-ний өдөр гаргаж өгсөн. Үүнээс хойш тухайн тайлбартай холбогдуулан үнэн мөнийг тогтоох тал дээр ямар ч ажиллагаа хийгдээгүй. Бодит үнэнийг тогтоолгохын тулд 2023 оны 02 дугаар сараас нүүрэлдүүлэн байцааж өгөөч гэж мөрдөгчид удаа дараа хэлж байсан боловч ажиллагааг хийгээгүй. Яллах дүгнэлт гардан авч хавсралтад хохирогч, гэрч нарыг оролцуулах саналыг прокурор тусгайлан гаргасныг хараад шүүх хуралдаан дээр нүүр нүүрээ харалцаж бодит үнэн тогтоогдох болов уу гэж найдаж байтал хохирогч 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ирланд улс руу ниссэн болохыг хэргийн материалтай танилцаад мэдсэн. Арга буюу 5 гэрчийг оролцуулж үнэн зөвийг тогтоолгохыг зорьсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нар хэрхэн мэдүүлснээр хэргийн бодит байдал тогтоогдох нөхцөл байдал үүссэн учир гэрч нарыг шүүхэд дуудан оролцуулах өмгөөлөгчийн саналыг шүүх удаа дараа хангасан боловч эцэст нь хохирогчийг онлайнаар ч оролцуулах хүсэлтэй байсан өмгөөлөгч Э хүсэлтийг ч хангалгүй, гэрч Х, Б, Э нарыг шүүх шүүх хуралдаанд ирүүлэх арга хэмжээг хангалттай аваагүй байж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хэрэг болох үед 9 хүүхэд байсан ба тэдний мэдүүлгийг харьцуулан үйл баримтыг нэгтгэн үзэхэд:

Мөрдөн байцаалтад хохирогч А.Н “...нэг нь над руу дайрч, М хамгийн түрүүнд цохих гэж ирсэн Барьцалдаад зогсож байхад хэн мэдэгдэхгүй нэг нь миний толгой руу шилээр цохьсон. Архины шилээр хагартал цохисон тэр хүн цайвар хувцастай байх шиг байсан. Манараад байж байхад хөлнөөс дэгээдэж унагасан. Нуруу руу өшиглөж байгаа хүн хатуу гуталтай байх шиг байсан. Тэдгээр хүмүүс бидний амарч байсан гэр рүү чирч оруулсан. Гэрт орох үед Сгийн найз залуу хардаад зодсон. Хар хувцастай нь нүүр рүү цохиж. Цаана байсан цагаан цамцтай эрэгтэй нь үсэрч ирээд миний цээж рүү хүчтэй жийсэн. …Хар хувцастай нь нүүр рүү цохиж, цагаан хувцастай нь орон дээр гарцан дэвсэж байсан. …Машин унаад хөдлөөд явж байгаа нь тод сонсогдсон, намайг үргэлжлүүлээд зодсон, надад ямар ч тэнхэл байхгүй байсан, нэг ах, эгч 2 гэрт орж ирээд “боль” гэж хэлээд болиулсан. …” гэж,  Б.ын “…Мянгаа газраас пивоны шил барихаар нь С шилийг нь аваад газар цохиж хагалаад “одоо больцгоо гэсэн”. Би Ныг зүүн дээд далных нь тэр орчимд нэг удаа өшиглөсөн. …”, гэж, Мын “…С бид 2 араас нь гүйгээд очтол Б., С, М нар зодож байсан. С шилээр цохисон. Н толгойгоо бариад хойшоо алхахдаа газар бүдэрч унасан. Пивоны шилээр цохиулаад Н газар унахад. …Би Сг аваад холдсон байсан. Дараа Ныг амралтын гэр рүү оруулсан байсан.  Би уурлаад орон дээр сууцан байхад нь цээж хэсэгт нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. …” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “…Ныг би өргөж оруулах нь бүү хэл яаж гэр рүү орсныг мэдэхгүй. …” гэж, мөрдөн шалгах явцад Сгийн “…С, Б. зодож байхад С шилээр цохисон. Б. Ны дээр гарч суугаад. …М бид 2 гэр рүү өргөж оруулаад. …М уурлаад гүйж ирээд Ны гэдэст 1 удаа жийсэн. …” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “…Гэр дотор С, С орж ирээгүй. Сандлыг би болиулсан. …М жийгээд орны араар унагаасан. Б. улаан цамцтай орж ирсэн. …” гэж, мөрдөн шалгах явцад Эий “…М Ныг унагаад дээрээс цохиод байсан. …” гэж, мөрдөн шалгах яацад Мийн “…М түрүүлж очоод 1 эрэгтэйг цохиод. …”, Би удаан явж очтол М Ны дээрээс босож байсан. …М дээр нь заамдаж сууж байсан. …Ныг М босгоод гэр рүү оруулсан. …” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “…Хыг би алгадсан. Гэрт цагдаа дуудаагүй, харуулын гэрт дуудсан. …Гэрт ороход нам гүм байсан. …Б.д би хувцсаа өмсүүлсэн. …” гэж, мөрдөн шалгах явцад Хын “…М намайг унагааж, өшиглөсөн. …” гэж, мөрдөн шалгах явцад Сын “…Б., М 2 түрүүлээд гүйсэн. …М гартаа шил барьцан байсан, би бас 2 шил аваад хавсарч хагалсан. …Б. М хоёр Ныг газар унагаагаад цохиод байсан. С Б.ыг би Мыг татаад болиулсан. …Ныг тэврээд гэр рүү оруулаад орон дээр суулгасан. …Би Намуу-Одыг түшээд гэр рүү оруулсан. …М модон сандал аваад цохихоор нь би болиулсан. …” гэж, мөрдөн шалгах явцад Сийн “…Ныг архины шилээр М цохисон. …М гараараа нүүр рүү нь цохисон. …М элэг, гэдэс хэсэгт 2 удаа өшиглөсөн. …Б. ар талаас нь нуруу, бөөр хэсэгт нь 1 удаа өшиглөсөн, би очиж салгасан. …С Ныг өргөөд гэр рүү оруулсан. …Ныг С өргөөд гэр рүү оруулсан. …Б. утасны цэцэглэгчээр гараа ороож байгаад Ны нүүр рүү нь 2-3 удаа цохисон. …Орон дээр сууж байхад нь М элэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн, би Мыг салгасан. …” гэж, мөрдөн шалгах явцад Бийн “…М модон сандал байсан. Ныг цохино гээд байж байхад М очоод “боль” гэж хэлээд дундуур нь ороод зогсож байсан. …М шар хувцастай байсан. …” гэж тус тус мэдүүлсэн.

Хоёр: Хэргийн талаар хийгдвэл зохих ажиллагааг хангалтгүй, бүрэн гүйцэд хийгээгүй:

1. Тухайн үед Э, М, С, С, Б нар насанд хүрээгүй байсан. Тэднээс насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг авахдаа насанд хүрээгүй гэрчид мэдүүлэг авахын өмнө үнэн зөвөөр мэдүүлэг өгөхийн чухалыг тайлбарлаж өгөөгүй, хэрэгт авагдсан баримтгүй бүгдэд нь насанд хүрээгүй хохирогч гэж ойлгуулж, тайлбарлаж мэдүүлэг авсан.

Гэтэл шүүх “17 насанд хүрсэн гэрчүүдээс хууль сануулж мэдүүлэг авсан нь хууль ёсны
болсон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд өмгөөлөгчийн зүгээс насанд хүрээгүй
гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлдээ “насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлэхийн чухлыг тайлбарлан өгөв” гээд байгаа нь хууль бус, ноцтой зөрчил гээд байхад шүүх гэрчид хууль сануулж мэдүүлэг
авсан.

Насанд хүрээгүй бүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох ёсгүй билээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад “ энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” байхыг шаардана гэжээ. Яллах дүгнэлт нь дээрх дүгнэлтээр “бүлэглэн гүйцэтгэсэн” гэсэн мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар “бүлэглэж” үйлдсэн гэж үзэж хүндрүүлж зүйлчилсэн нь санкцын хувьд 5-12 жилийн хорих ялтай хүнд гэмт хэрэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг аваагүй, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй атлаа өсвөр насны хүүхдүүдэд эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөл байдал үүсээд байхад хэргийн бодит байдлыг нотлохын тулд гэмт хэргийг хэн үйлдчихээд байгааг, энэ хэрэгт хамаарал бүхий 9 хүний мэдүүлгүүд бүгд зөрүүтэй байхад ядаж мэдүүлгийн зөрүүг арилгалгүй хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь харамсалтай байхад анхан шатны шүүх “мэдүүлгийн агуулгаас үзэхэд, мэдүүлгүүд үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн, үнэн зөв хэмээн үнэлэхээр байгааг харж болохоор байна” гэж дүгнэж байгаан харамсалтай.

2. Хавтаст хэргийн 18 дугаар талд “хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”-д 6 дугаартай хүн намайг гэрт заамдаад сэгсэрч байхад 1 эсхүл 2 дугаартай хүний нэг нь “энэ ямар овоо пизда вэ “гэж хэлээд гүйж ирээд өшиглөсөн. Босоо, хэвтээ аль нь тодорхойгүй. 1 дугаартай нь С, 2 дугаартай нь С гэсэн бичилт байх боловч эсрэгээрээ 1 дугаартай нь С, 2 дугаартай нь С.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт “...гэрч, хохирогч, яллагдагч нь түүнд харуулсан хүн,... орон байрнаас аль нэгийг мөн гэж таньсан бол ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньсан тухай тайлбарлуулж, тэмдэглэлд тусгана” гэж заалт зөрчигдсөн. 3 дугаартай хүнийг амралтын газрын хүмүүс барьж үлдээд цагдаад хүлээлгэж өгсөн гэх ба энэ нь М, гэтэл “Ныг яаж ингэж үлдээхэв дээ гэж бодоод цагдаа нар иртэл Нтай хамт байсан” гэж мэдүүлж.

Хохирогч “удаагүй гаднаас нэг 40 гаран насны эгч нөхрийн хамт орж ирээд салгаад цагдаа дуудсан” гэх мэдүүлгээр нөгөө хүмүүс тодорхой болж нэг эгч нөхрийн хамт байсан. Яагаад эдгээр хүмүүсээс тодруулах ажиллагаа хийж хохирогч ямар байдалтай байсан талаар мэдүүлэг аваагүй вэ?

 

3. Хохирогч “...Миний машиныг асаагаад унаад хөдлөөд явж байгаа нь тод сонсогдсон. Намайг үргэлжлүүлээд ...зодсон надад ямарч тэнхэл байхгүй байсан. Тэр амралтын газарт байсан нэг ах эгч хоёр гэрт орж ирээд “боль” гэж хэлээд болиулсан. Энэ байдалд дүгнэлт хийхэд хохирогч хэний, үйлдлийн улмаас хүнд гэмтэл авав гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ.

Шилний асуудал яригддаг, хэргийн газрын үзлэгт “ач холбогдол бүхий мөр илрээгүй” гэдэг ба хагарсан, хагараагүй шилнүүд, цустай орны даавууг бэхжүүлж аваагүй байдаг. Хэргийн бодит байдлыг нотлох баримтуудад үндэслэн мэдүүлгийн зөрүүг арилгаж зөв тогтоогоогүй. М гэрт цээж рүү нь өшиглөхөд үүсэв үү, гэрч Сгийн мэдүүлгээр М гүйж ирээд 1 удаа жийсэнээс үүсэв үү, хохирогчийн мэдүүлгээр араас хатуу гуталтай хүн өшиглөсөн гэх, гэрт үлдээд үргэлжлүүлэн зодсон М учруулав уу. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан хүн нь М. Гэтэл энэ тал дээр огт ажиллагаа хийгээгүй.

Гэрч гэх Э нь Б.ын найз, С нь Мын найз, Б., М 2 хохирогчийг зодох шалтгаантай байсан төдийгүй, санаатайгаар хохирогч руу довтолсон. Б.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Би Ныг зүүн дээд талын далных нь тэр орчимд нэг удаа өшиглөсөн” гэх, Мын өгсөн гэрчийн мэдүүлэгт “...би уурлаад Ныг орны булан дээр сууцан байхад нь цээж хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгээд намайг С болиулсан” гэж хохирогч руу чиглэсэн үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрсөн, Сийг болиулах үйлдэл хийснийг ч нотолсон.Сыг шил авч хагалаад одоо болиоч гэж орилсныг нь ч Б. гэрчилдэг. Гэтэл яллах дүгнэлтэд ч, шийтгэх тогтоолд ч “...найз охиныг явуулахгүй, хоргоосон” гэх ба С, С нарын найз охидууд биш, С, Сийн тухайд энэ гэмт хэргийг үйлдэх ямар ч шалтгаан байхгүй ба гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг миний үйлчлүүлэгч тухайд зөв тогтоогоогүй болно.

Гурав: Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, эрх зүйн хэрэглээний үндэслэл:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх”-ээр заасан.  Мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа МУҮХ, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны болон бодит байдлыг тогтоох зарчмын хэм хэмжээнүүдийг тус тус хуульчлан заасан.

Гэм буруугүйн зарчмыг хууль тогтоогчоос мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж бол хүнд гэмтэл учруулахаар шууд санаатай халдсан, идэвхтэй үйлдэл, мөн гэмт этгээдийн үйлдэл хохирогчид учруулсан хүнд гэмтлийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж, хууль, эрх зүйн онол, хэрэглээний хувьд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдалд хууль зүйн дүгнэлт өгч тэдэнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн хүсэлтийг хяналтын прокурорт гаргасан боловч “С, С нар нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж, нэг санаа зорилго дор, нэг орон зай, цаг хугацаанд хохирогч Ныг зодсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. Дээрх тохиолдолд тэдний хэн нь ямар хор уршиг учруулснаас үл хамааран бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ” гээд дээрх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн

Бүлэглэн гүйцэтгэхэд гүйцэтгэгч тус бүрийн үүрэг, оролцоо их чухал. С, С нарын үүрэг юу байв, хэрхэн оролцох ёстой байсын, нэг санаа
зорилготойгоор гэсэн субъектив шинжийг хэрхэн тогтоогоод байна вэ гэсэн асуултууд гарч байгааг анхаарч үзээгүй.

Дөрөв: Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хурал эхлэхэд хохирлын баримт гэж 24 хуудас баримт гаргаж өгсөн. Тэдгээр баримтуудтай нарийн танилцаж, судлах боломжгүй байсан. Шүүх хуралдаанд улсын яллагч хохирлын баримтад дүгнэлт хийж нийт хохирлыг 6.145.413 төгрөг гэж тооцсон. Гэтэл шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн 28.927.834 төгрөгнөөс 16.582.214 төгрөгийг хангаж гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Тав: Эрүүгийн хариуцлагын тухайд:

1. Улсын яллагч миний үйлчлүүлэгч нарт 4.2 жил хорих ял оногдуулахаар санал оруулсан ба шүүх бүрэлдэхүүн “.. гэм буруу дээрээ маргаж оролцсон...” гээд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...2 дахин багасгаж эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх хуралдаан дуусахад бүрэлдэхуүнд оролцсон шүүгч Н.Баасанбат өмгөөлөгч Болортуулын саналыг үгүйсгэж “хүнд 1 л хөнгөрүүлэх заалтыг хэрэглэх ёстой” гэсэн ба энэ тал дээрээ шийтгэх тогтоолд дурдаагүй байх ба өмгөөлөгчийн зүгээс хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Миний үйлчлүүлэгч нарт хохирогч руу чиглэсэн үйлдэл хийх ямар ч шалтаг, шалтгаан байгаагүй байхад найз охиныгоо өмөөрч, бүлэглэж хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэх зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Жирэмсэн найзыгаа өмөөрч хохирогч руу чиглэсэн үйлдэл хийсэн Мын хувьд хэргээ хүлээн зөвшөөрсөн гэж 3.5 жил оногдуулж, миний үйлчлүүлэгч нарыг хэргээ хүлээн зөвшөөрөөгүй гэж 6 жилийн ял оногдуулж буй явдал нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Иргэдийн төпөөлөгч “С, С нарын үйлдэл эргэлзээтэй, гэм буруугүй гэсэн дүгнэлтийг өгөхөд шүүх насанд хүрээгүй гэрч Бийн мэдүүлгийг үндэслэл болгож няцаасан. Гэтэл насанд хүрээгүй гэрч Б “би хэн хэн нь хаана нь хэдэн удаа цохиж зодсоныг хараагүй” гэж мэдүүлсэн байгаа билээ. Үүнийг тодруулахаар шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг хангасан шүүхийн шийдвэр биелэгдээгүй билээ.

Мөн Шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлгийг үндэслэлээ болгосон. Тэгвэл хохирогчид үүсэх гэмтлийг 1 буюу олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой талаар дүгнэлтэд тусгагдсан байх ба 1 удаагийн үйлчлэлээр ч үүсэх боломжтойг анхаарч үзээгүй.

Түүнчлэн Сгиин мэцүүлгийг үндэслэсзн ба энэ хүн Мын найз, Мын хувьд жирэмсэн найзаа өмөөрөх үндэслэл байсан, гэгэл түүнийг өмөөрч, тэр дотор нэг л удаа жийсэн гэж байснаа шүүхийн хэлэлцүүлэгт “жийгээд орны араар унагасан” гэж дахин өөрөөр худал мэдүүлсэн төдийгүй “Мыг сандлаар цохих гэж байхад нь би болиулсан” гэж худлаа мэдүүлж байгаа хүний үгний аль нь үнэн аль нь худлаа гэхэд дүгнэлт өгч болохгүй билээ.

Харин тухайн үед насанд хүрээгүй байсан гэрч М шүүхийн хэлэлцүүлэгт “Дээр нь М сууж байсан. 2 ихэр 2, 3 алхмын зайтай сууж байсан” гэх мэдүүлэгт ач холбогдол өгөх ёстой байсан.

Эцэст нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй туг ял ялгамжтай байх, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх зарчмыг үндэслэн С нь тухайн цаг хугацаанд тэр бужигнаан дунд байсан нь үнэн, хохирогчийг гэр рүү нь оруулсан нь үнэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан ...бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж зааснаар түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,  Сыг удаа дараа худал мэдүүлэг өгөөд байгаа Сгийн мэдүүлгээр “С шилээр толгой руу нь цохьсон” гэж үзвэл түүний үйлдэл холбогдол үйлдсэн үйлдлийнхээ хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээх нь хууль зүйд нийцнэ гэж үзэж байна. Иймд хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.С, Д.С нарын өмгөөлөгч Н.Болортуул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэрэг болсон цаг хугацаанд хэргийн газарт буюу амралтын газар дээр хохирогч А.Н, О.С, Б.Х, Э, Б, Е нар байсан, гаднаас Т.М, О.Б, Д.С, Д.С, Г.М, Б.Б нар очсон. Яг А.Н зодуулсан үйл явдалд Э, Б, Е нар хамааралгүй, мэдэх зүйл байхгүй болох нь тогтоогдсон.

Т.М нь О.Сгийн найз залуу /хүүхдийнх нь аав/, О.Б
Эий найз залуу байсан. Т.М, О.Б нар найз охидоо өөр
залуустай явлаа гэдэг сөрөг шалтгаантай байсан.

Энэ нь О.С Т.Мын найз эмэгтэй, Э О.Бын найз
эмэгтэй буюу харилцан хамааралтай, шүүгдэгч нар өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй
байх эрхтэй нь холбоотой гэж дүгнэгдэж байна. Тэнд хөндлөнгийн буюу охидуудтай, хоорондоо хамааралгүй, яллагдагч болоогүй хэн, хэн байсан бэ гэхээр Г.М, Б.Б, Б.Х нарын гэрч байжээ.

Нэг. Шүүгдэгч Д.С гэмт хэрэг үйлдээгүй талаар:

Хохирогч А.Н нь анхны мэдүүлэг, дараагийн мэдүүлэгтээ өөрийнхөө биед Д.С халдсан талаар огт мэдүүлээгүй бөгөөд “хоёр ихрийн нэг болох Д.С өөрийг нь нөгөө ихэр болох Д.Стай хамт гэрт оруулсан” гэснээс өөрөөр биед нь Д.Стэй холбоотой мэдүүлдэггүй, гэрч Б.Б “...очиход хохирогч Н газар хэвтсэн байдалтай, С дээр нь хамгаалаад хэвтсэн, Б., М, С, С нар шавсан байдалтай байсан. М, Б., С нар хохирогч Ныг дээрээс нь дэвсээд, гараараа цохиж байсан. ...” гэж, гэрч Г.М “...намайг очиход Н газар хэвтсэн, М дээр нь гарчихсан байсан. С, С хэдэн алхмын цаана сууж байсан. Хэн нэгэн шил барьсан болоод Б. хохирогчийн дээр гараад сууж байсаныг хараагүй. ...” гэж, гэрч Б.Х “...намайг эргээд харахад Н газар унасан Б. дээр нь гарч суусан байдалтай зодож байсан. Энэ үед С, С хоёрын нэг нь пивоны шил барьж ирээд Ныг цохих гэж байхаар нь шилийг нь авч хаясан. Би шилээрээ цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. ...” гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудад /шийтгэх
тогтоолын 3-9 тал/Д.Сийн хохирогч А.Н биед хүч хэрэглэн халдсан талаарх
мэдүүлгэн нотлох баримт байхгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн бүхий л явцад иргэдийн төлөөлөл болон оролцсон иргэдийн төлөөлөгч Х.Н “Д.Сийг гэм буруугүй” гэсэн дүгнэлтийг гаргасан. Тус иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг Т.Мын найз охин байсан, хүүхдийг нь төрүүлсэн О.Сгийн “С, Б. нар цээж нүцгэн Ныг зодсон” гэсэн шүүх хуралдаанд мэдүүлсэн, урдны мэдүүлгүүдэд нь огт байхгүй мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь ойлгомжгүй байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан бусад гэрч Г.М, Б.Б, Б.Х, хохирогч А.Н нарын мэдүүлгээр Д.С гэмт хэрэгт оролцоогүй болох нь нотлогддог. Мөн Г.М нь гэрчээр “Д.Сийг тэр бужигнаан дунд байсан” болохыг мэдүүлснээс бус хохирогч А.Н биед хүч хэрэглэж халдсан талаар огт мэдүүлээгүй. Хохирогч А.Н Д.Сийг өөрт нь хүч хэрэглэсэн, халдсан талаар
мэдүүлээгүй. Тухайн амралтын газарт О.Сгийн найз залуу болох Т.М,
Эий найз залуу болох О.Б нартай найз охидуудынх нь араас цуг очсон,
цуг очоод хамт хажууд нь байсан гэдгээр Д.Сийг “Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл
учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхгүй бөгөөд Д.С хохирогч А.Н биед
хүч хэрэглэсэн, цохисон, өшиглөсөн зэргээр халдаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Д.Сийг гэм буруутай гэж үзсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёр. Д.Сүгаржав Эрүүгийн хүүлийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан
хүний эрүүл мэндэд хүнд хохирол үчрүүлах гэмт хэргийг үйлдээгүй талаар:

Шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдээгүй болох нь:

гэрч Г.Мийн мэдүүлгүүд Г.М нь мэдүүлэгтээ Д.С хохирогч О.Ны биед халдсан талаар мэдүүлдэггүй бөгөөд, шүүхийн хэлэлцүүлэгт Д.С ямар үйлдэл хийсэн болохыг тодруулан асуухад “...С мань чинь балрах гээд байна, шилээр цохьсон гэж хэлээд өгөөч” гэж хэлсэн...”, гэрч О.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ С газар байсан шилээр толгой руу нь цохисон...”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, мөн Д.Сын өмгөөлөгч миний бие Д.Сын энэ гэмт хэрэгт оролцсон оролцоог дахин дахин тодруулахад “шилээр толгой руу нь цохисон” гэж, гэрч Б.Хын “...намайг эргээд харахад Н газар унасан Б. дээр нь гарч суусан байдалтай зодож байсан. Энэ үед С, С хоёрын нэг нь пивоны шил барьж ирээд Ныг цохих гэж байхаар нь шилийг нь авч хаясан. Би шилээрээ цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. ...” гэж Д.С шилээр А.Н толгой тус газар цохисон талаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Н хэрэгт анх өгсөн “....тэр дундаас над руу дайрч ирсэн, бид 2 барьцалдаж зогсож байхад хэн нь мэдэгдэхгүй нэг хүн миний толгой руу шилээр цохисон...” гэж, шинжээч Н.Туяагийн “    Зүүн хөмсөгний няцарсан шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогддог.

Хохирогч А.Н толгойд учирсан хөнгөн зэргийн гэмтэл болох “...Зүүн хөмсөгний няцарсан шарх гэмтэл нь...” Т.М, О.Б хоёрын хохирогчийн толгой тус газар цохисноос үүссэн үү, Д.Сын шилээр цохисноос үүссэн үү гэдэг нь хангалттай нотлогдоогүй бөгөөд энэхүү хөнгөн гэмтлийг яг хэн, ямар үйлдлээр учруулсан болох нь хэрэгт өгсөн гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр ч хангалттайг тогтоогддоггүй. Учир нь, нэг гэрчийн хэд хэдэн удаа өгсөн мэдүүлэг зөрүүтэй байдаг төдийгүй, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Иймээс Д.Сын үйлдлийг зөвхөн “хохирогчийн толгойн зүүн хөмсөг хэсэгт учирсан хөнгөн зэргийн гэмтэл”-тэй холбож болохоор бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэгдэнэ.

Мөн тухайн амралтын газарт Д.С, Д.С, Г.М, Б.Б
нартай хамаарал бүхий охид хохирогч А.Нтай яваагүй тул Д.С, Д.С
хоёрт хохирогчийн биед удтал, үргэлжилсэн үйлдлээр халдах сэдэлт байхгүй бөгөөд энэ нь
хохирогчийн газар унасан байхад нь очсон Г.М “...С дээрээс нь
дараад хэвтсэн, хашгирч байсан...” талаарх мэдүүлгээс тодорхой харагддаг. Хохирогч А.Н тухайн үед шүүгдэгч нарыг огт таньдаггүй байсан ба А.Н хэрэгт анх “...хар цамцтай залуу, цайвар өнгөтэй цамцтай нь...” гэж мэдүүлсэн байдаг. Тэгсэн атлаа дараа нь хар, цайвар хувцастай нь хэн байсныг таньдаг мэт мэдүүлэг өгсөн нь ойлгомжгүй. Сүүлд нь мэддэг болсон хүнээ тэр тэгж цохиод, энэ нь ингэж цохиод, 2 ихэр ингээд гэж мэдүүлснийг үнэн гэж үзэх боломжгүй, “тийм хувцастай, ийм хувцастай” гэж байсан хүнээ дараа нь таньдаг болсон хүнээ гэж тодорхойлон хэлэх боломжгүй бөгөөд “толгойгоо дараад хамгаалан цохиулж байсан А.Н”, “уушгиндаа хүнд гэмтэл авсан А.Н” тэдний хэнийг нь яаж байсныг ялгаж мэдэх боломжтой юу? гэдэг асуулт байдаг. Харин Т.Мын үйлдлийг А.Н туйлын тодорхой мэдүүлдэг ба энэ нь түүний найз охин О.Стай холбоотойгоор биед нь халдаж байсан болохоор тэр гэж ойлгогдоно.

Г.М, О.С нарын мэдүүлэгт байдаг “О.С өөрийнх нь дээр
хэвтээд Т.Мын цохилтоос хамгаалж байсан”-г хохирогч А.Н мэдүүлдэггүй
бөгөөд энэ нь түүний “газар унаад нүүр, толгойгоо гараараа хамгаалж эвхэрсэн байдалтай”
байсан талаарх мэдүүлэг үнэн болохыг илэрхийлж байна.

Гэрч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг удаа мэдүүлэг өгсөн ба
гэмт хэрэг гарсанаас хойш 8 сарын дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “...Б, М, С нар хохирогч Ныг дээрээс нь дэвсээд, гараараа цохиж
байсан....” гэж мэдүүлсэн ба энэхүү мэдүүлгээр Д.С хохирогч А.Н дэвсэлж байсан гэж үзэх боломжгүй. Учир нь, хэн нь дэвсэлж, хэн нь гараараа цохиж, яаж байсныг ялгаж хэлсэн мэдүүлэг биш байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; т гэмт хэргийг хэн үйлдсэн; мөн зүйлийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлыг нотолно” гэж заасан.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” Гэж заасан байдаг.

Энэ хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааг хохирогчид учирсан гэмтлийн зэргийг урьтал болгож, хэт нэг талыг баримталж явуулсан бөгөөд хэн нь яг ямар үйлдлээр
хохирогчид хүнд болон хөнгөн гэмтлийг учруулсан болохыг ялгаж тогтоогоогүй, гэм
буруутай болох нь эргэлзээтэй байдаг. Ийм эргэлзээтэй нөхцөл байдал байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг Д.Ст хэрэглэх боломжтой байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан “Таньж олуулах” ажиллагааг явуулахдаа тус процесс хуулийг ноцтой зөрчсөн.

Гэрч О.С  О.Б Этэй үерхдэг зэрэг эр эмийн харилцаатай үндэслэл байхад тухайн хэрэгт хөндлөнгийн байж болох Г.Мягмарцэнд, Б.Б, Б.Х нарын мэдүүлгийг анхнаас нь тодорхой аваагүйгээс А.Н, түүний амралтын газарт дагуулан очсон охидуудтай огтын хамааралгүй нэг айлын өнчин, харж хамгаалах хүн бүл муутай 2 ихэр хүү Д.С, Д.С нар “Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож хорих ялаар шийтгүүллээ.

Ийм байдал илэрхий байсан учраас Д.С үнэнийг хэлэхийг гэрч
Г.М гуйсан болохыг гэрч Г.М “...С мань чинь балрах гээд
байна, шилээр цохьсон гэж хэлээд өгөөч гэж хэлсэн...” гэж хэлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Хохирогчийн өөрийнх нь зөрүүтэй мэдүүлэг, гэрч О.С зэрэг гэрчүүдийн хэд
хэдэн удаагийн мэдүүлэгтээ зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийн аль нэгийг авахдаа нөгөөг
няцаалгүйгээр хэргийн үйл баримтыг шийтгэх тогтоолоор тогтоосон.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн бүхий л ажиллагааг хянаж, шүүгдэгч,
хохирогч нартай хамааралгүй хөндлөнгийн гэрчүүд Г.М, Б.Б. Б.Х
нарын мэдүүлэгт тулгуурлан болсон үйл явдлыг тогтоож, бусад шүүгдэгч, хохирогч, гэрч
нарын мэдүүлгүүдтэй харьцуулан хэргийн бодит байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү
хэмээн хүсэж байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж гэм буруутайд тооцсонг хөнгөрүүлж Д.Сын эрх зүйн байдлыг дээрдүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. …” гэв.

 

Шүүгдэгч Д.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тэр амралтын газар руу явж байхдаа С бид хоёр “хэнтэй ч зодолдох шаардлага байхгүй шүү” гэж хэлж байсан. Энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг гэм буруугаа хүлээгээгүй гээд анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял оногдуулсан. Гэм буруугаа хүлээсэн хүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглээд 3 жил 5 сарын хорих ял оногдуулсан. Үүнд гомдолтой байна. Би хийгээгүй үйлдэл дээр гэм буруугаа хүлээж ялаа багасгуулах боломжгүй. Өөр хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.С тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “...Би Б.ыг “хамт явчихаад ирье” гэхээр явсан. Хохирогчид хохирол учруулсан гэдэг боловч би хохирогчид гар хүрээгүй. С, М нар мэдүүлэхдээ “намайг шилээр цохисон” гэсэн байдаг. Тэр мэдүүлэг нь худал мэдүүлэг байгаа. Миний зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Н.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч О.Б нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлыг нь дэмжин оролцож байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 3, 4 дэх заалтуудад өөчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна. Учир нь, хэрэгт авагдсан баримтуудаас харахад хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй. Гэрч Сгийн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгтэй зөрдөг. Уг хоёр хүний мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Гэрч Сгийн мэдүүлгийг уншихад Мыг өмөөрч мэдүүлэг өгсөн. Гэтэл бусад хэрэгт холбогдсон хүмүүсийн мэдүүлгээр бол анх хохирогч дээр очиж барьцалдаж зодооныг эхлүүлсэн хүн бол М байдаг. Харин Б. сүүлд очсон. Энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Шүүгдэгч О.Бын мэдүүлгийг яагаад үндэслэлтэй гэж үзсэн гэхээр таньж олуулах ажиллагаан дээр буюу хохирогчийн мэдүүлэгт манай үйлчлүүлэгчийг түрүүлж очсон хүн гэж заагаагүй байдаг. Гэтэл С хамгийн түрүүнд Б. очиж хохирогчийн дээр нь гараад цохисон мэтээр Мыг өмөөрч мэдүүлэг өгсөн. Тэгсэн атлаа дараа нь Сгийн мэдүүлэгт “Б. толгой талд нь зогсож байсан” гэсэн байдаг. Хэрвээ шавсан байдалтай байсан бол толгой талд нь Б. зогсож байсан. Тэгэхээр хохирогчийн араас нуруу хэсэгт нь өшиглөж, цохисон хүн нь Б. биш болж таарч байна. Гэрт зодоон үргэлжлэх явцад Б. оролцоогүй. Харин хоёр ихрийн нэгнийх нь мэдүүлэгт “Б. утасны цэнэглэгчээр гараа ороож байгаад нүүр хэсэгт нь нэг цохисон” гэсэн байдаг. Түүнээс биш ямар нэгэн байдлаар цээж рүү нь өшиглөөд цохиод хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдохгүй байгаа. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж, зодоонд оролцсон гэж үзвэл шүүгдэгчид ашигтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэж өгнө үү. Өмгөөлөгч Д.Оргил бид хоёр гэм буруугийн шүүх хуралдаан зарлагдсан үед оролцсон. Тэр үед бид хоёр нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаан зарлагдсаны дараа уг хүсэлтийг гаргасан байна гээд хүлээж аваагүй. Гэвч хүсэлтэд дурдсан үндэслэлийг шүүх шийтгэх тогтоол гаргахдаа харгалзаж үзэх ёстой байсан гэж үзэж байна. Мөн дээрмийн үйлдлийг зөв зүйтэй дүгнэсэн. Тэр хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Учир нь, хот руу орох зорилготой машиныг унасан. С болон бусад гэрч нарын мэдүүлгээр “буцаагаад маргааш нь таньдаг болохоор өгчихнө” гэж байсан гэдэг. Хот руу явж байх замдаа цагдаад баригдаад хураалгасан. Машинтай холбоотой хохирлыг манай үйлчлүүлэгч төлөөд эхэлсэн. Дийлэнх хувийг нь өгсөн байдаг. Хохирол төлсөн талаарх баримтыг өмгөөлөгч Д.Оргилоос гаргаж өгнө. Иймд шүүгдэгч О.Бын зүйлчлэлийг хөнгөрүүлж, цагдан хоригдсон хоногийг дүйцүүлж ялыг эдэлсэнээр тооцож, суллаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Д.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Өмгөөлөгч Н.Энх-Эрдэнэтэй байр суурь нэг байна. Хохирол төлбөртэй холбоотойгоор буюу машины төлбөртэй холбоотой 250.000 төгрөг төлсөн талаарх 1 хуудас баримтыг шинээр гаргаж өгч байна. Гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй байдаг. Нотлох баримтыг үнэлэх, үнэлэхгүй талаар хүсэлт гаргаж өгсөнийг анхан шатны шүүх хүлээн аваагүйг тодруулж хэлье. О.Бын хувьд хохирогчид хүнд гэмтэл учруулсан талаар хангалттай нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Гэрч С мэдүүлэгтээ хүнд гэмтэл учруулсан гэж мэдүүлсэн байдаг болохоос биш бусад гэрч нар энэ талаар мэдүүлээгүй. Иймд О.Бын зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж шийдвэрлэсэн. Хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч О.Бын гаргасан давж заалдах гомдолтой танилцахад “С дуудаад ийм зодоон маргаан болсон” гэдэг байдлаар дурдсан байна. Харин эсрэгээрээ О.Быг найз охин нь дуудсаны үндсэн дээр очсон байдаг. Мөн өмгөөлөгч Болортуяагаас “хүнд гэмтэл учруулсан болохоо М хүлээн зөвшөөрсөн” гэдэг байдлаар тайлбарлаж байна. М “зодоонд бид нийлж оролцсон” гэдгээ хүлээн зөвшөөрсөн үйл баримт байгаа шүү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс гаргасан дүгнэлт нь ерөнхийдөө хөнгөн шийдвэр гарсан гэж үзэж байна. Гэхдээ бидний зүгээс залуу хүүхдүүд байна гээд шийтгэх тогтоолыг хүндэтгэсэн. Шүүгдэгч О.Бын хувьд шүүхээс тогтоосон хохирлыг барагдуулаагүй байгаа. Анхан шатны шүүхээс цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргаагүй. ...” гэв.

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч Д.С, Д.С, О.Б, Т.М нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч А.Н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрчүүд оролцож, Д.С, Д.С нарын хэрэгт оролцсон оролцоо болон О.Б, Т.М нар гэмт хэргийг хэрхэн, яаж үйлдсэн талаар тодорхой мэдүүлсэн. Шүүгдэгч Т.Мын хувьд энэ гэмт хэргийг хэн, яаж үйлдсэн бэ гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн байдаг. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй асуудал байхгүй. Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Т.М, Д.С, Д.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тодруулбал;

Прокуророос О.Б, Т.М, Д.С, Д.С нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “******** ********” амралтын газарт “... найз охиныг явуулахгүй, хоргоосон...” гэх шалтгаанаар А.Н зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

мөн шүүгдэгч О.Б нь 2022 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд ыышилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “******** ********” амралтын газраас
А.Н халааснаас илээр, хүч хэрэглэн машины түлхүүрийг нь авч, ***** ***
улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг хууль бусаар авч
явж, 9.540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан
О.Б, Т.М, Д.С, Д.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, мөн О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Б, Т.М, Д.С, Д.С нарын бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үйл баримтын талаар буюу гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр /хэн нь хэдэн удаа, ямар арга хэлбэрээр хохирогчийг цохих гэх зэрэг/, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд нотлох баримтууд нь хэрэгт холбогдсон хүний гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, хэн, хэрхэн яаж, хэнд, ямар хохирол учруулсныг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтуудад заасан хэм хэмжээний агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулахдаа хэрхэн хамтран оролцож бүлэглэсэн талаар яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд заагаагүй байна.

Тухайлбал, дээрх гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг зөв тогтоох, тухайн гэмт хэргийг үйлдэхэд үйдлээрээ нэгдсэн эсэх, эсхүл шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эсэхэд /хэн, ямар оролцоотой оролцсон/ дүгнэлт хийх шаардлагатай буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан нөхцөл байдлууд, тэр дундаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “...гэмт хэрэгт оролцоогүй, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

 

Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах талаар хуульчилсан ба шүүгдэгч Т.Мийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагад хэрхэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

 

Шүүгдэгч О.Б, Т.М, Д.С, Д.С нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Б нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний нэхэмжлэгч Д.Ад хохирол төлбөрт 250.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/502 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ц О.Б, Т.М, Д.С, Д.С нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Б нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний нэхэмжлэгч Д.Ад хохирол төлбөрт 250.000 төгрөг төлсөнийг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, 

            ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ