Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 314/ШШ2025/00367

 

 

 

 

 

 

 

 

2025             06                 06                                           314/ШШ2025/00367

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар баг, 452 дугаар байрны 13 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, 36 настай, *****ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн **** сумын ** дугаар баг, Саруул хотхон, 103 дугаар байр, 1-5 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, 34 настай, *****од холбогдох,

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *****, хариуцагч *****, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****од холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2. Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие *****той 2012 онд танилцаж 2017 онд охин *****, 2020 онд охин *****нарыг төрүүлсэн. 2021 онд гэр бүлээ батлуулсан. Бид 2023 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж хүүхдүүдийг маань миний асрамжинд үлдээж эцэг *****оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаантай зүйл байхгүй болно гэв.

 

3. Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ хүүхдүүддээ тэтгэлгийг төлөхдөө хадгаламжинд хийж баймаар байна. Хүүхдүүдтэй минь уулзахад саад болохыг байхыг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Нарны дөш” өрхийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *****, *****нарын эрүүл өсөж бойжиж байгаа талаарх тодорхойлолтууд, Өвөрхангай аймгийг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийг Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 35 тоот тодорхойлолт, 6201000178 дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *****, *****нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

5.Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                            

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****од холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч ***** нь дараах үндэслэлээр шаардах эрхээ “...таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй...” гэж тодорхойлон,

 хариуцагч ***** нэхэмжлэлийн шаардлагын талаар “...Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрнө...” гэж тус тус тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч *****, хариуцагч ***** нар нь 2012 онд танилцан дотносон 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэдний дундаас 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр охин *****, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр охин *****нар төрсөн болох нь зохигчдын гаргасан тайлбар, *****, *****нарын төрсний бүртгэлийн лавлагаанууд, 6201000178 дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч *****, хариуцагч ***** нарын хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж цаашид хамт амьдрах хүсэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. Хариуцагч ***** нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин *****, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин *****нарын асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин *****, *****нарыг эх *****ын асрамжинд үлдээж, мөн хуулийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин *****, *****нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг *****оор тэжээн тэтгүүлж шийдвэрлэв.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг *****од, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх *****д тус тус даалгах нь зүйтэй байна.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *****оос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                           

 

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар *****, ***** нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин *****, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин *****нарыг эх *****ын асрамжинд тус тус үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар   2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин *****, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин *****нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг *****оор тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг *****од, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх *****д тус тус даалгасугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *****оос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.                     

 

                 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА