| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00398/И |
| Дугаар | 314/ШШ2025/00371 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 314/ШШ2025/00371
2025 06 06 314/ШШ2025/00371
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн **** сумын *** дугаар баг 101-01 тоотод байрлах “****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн **** сум *** дугаар баг, 200 дугаар байрны 26 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 43 настай, **** холбогдох,
“3756100 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч ****ын гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал ****шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “****” ХХК компани 2012 онд үүсгэн байгуулагдаж зочид буудал, ресторан, зоогийн газар, хүнс болон махан бүтээгдэхүүний худалдаа, гэр ахуй, цахилгаан барааны худалдааны чиглэлээр тасралтгүй одоог хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулдаг. “****” супермаркетаас **** нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд 154 удаагийн худалдан авалтаар нийт 7605100 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн зээлээр худалдан авч байгаад 2022 оны 12 дугаар сарын 15-нд 1200000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 15-нд 800000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 05-нд 849000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 19-нд 1000000 төгрөгийг тус тус төлж, авсан барааны үндсэн үнийн дүн 7605100 төгрөгнөөс 3756100 төгрөгийн үлдэгдэлтэй тооцоотой манай дэлгүүрийг хохироож байгаа учир ****аас 3756100 төгрөгийг нэн даруй гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “****” ХХК-д өгөх 3756100 төгрөгийг тохиролцсоны дагуу 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд хувааж төлөн төлбөрөө барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “****” ХХК нь хариуцагч ****т холбогдуулан “3756100 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага болох 3756100 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “****” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3756100 төгрөгийг хариуцагч **** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ****аас 37524 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75048 төгрөгний 50 хувь болох 37524 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА