Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 314/ШШ2025/00382

 

 

 

 

 

 

 

 

2025             06                 13                                           314/ШШ2025/00382

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ******* дугаар баг, 32-17 тоотод оршин суух, 1998 онд төрсөн, 27 настай, ***гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн ******** дугаар баг, 16-06 тоотод оршин суух, 1994 онд төрсөн, 31 настай, ***д холбогдох,

            “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган “Гэрлэлт цуцлуулах”-ыг хүссэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2. Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь ***тай 2016 онд танилцаж дотносож хамт амьдарсан. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2017 оны 04 дүгээр сарын 17-нд охин ***, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин *** нар төрсөн. *** нь хамтран амьдрах хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, намайг зодож, нүддэг болсон. Энэ асуудлаар би хуулийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаагүй. Учир нь өөрийг нь засрах байх гэж бодоод хүлээсэн. Гэтэл огт засраагүй. ***ын дээрх үйлдэл нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх болсон. Би байнгын гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрээсээ зугтан явсан. 2023 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Манай хоёр охин санал өгөхдөө аав дээрээ байна гэж өгсөн байсан. Бид хоёрыг тусдаа амьдарч эхэлснээс эхлээд охидууд байна аав дээр байсан. Тийм болохоор зөвхөн гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүддээ эцгийнх нь асрамжинд үлдээж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

3. Хариуцагч *** шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Надад нэхэмжлэгчтэй эвлэрэх санал байхгүй гэв.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Нарны дөш” өрхийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** нарын эрүүл өсөж бойжиж байгаа талаарх тодорхойлолтууд, Өвөрхангай аймгийг Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийг Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 35 тоот тодорхойлолт, 6201000178 дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *** нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

5.Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                            

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч *** нь дараах үндэслэлээр шаардах эрхээ “...таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй...” гэж тодорхойлон,

 хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлагын талаар “...Нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Надад нэхэмжлэгчтэй эвлэрэх санал байхгүй...” гэж тус тус тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ***, хариуцагч *** нар нь 2016 онд танилцан дотносон 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэдний дундаас 2017 оны 04 дүгээр сарын 17-нд охин ***, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин *** нар төрсөн болох нь зохигчдын гаргасан тайлбар, ***, *** нарын төрсний бүртгэлийн лавлагаанууд, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч ***, хариуцагч *** нарын хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж цаашид хамт амьдрах хүсэлгүй байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. нэхэмжлэгч *** нь 2017 оны 04 дүгээр сарын 17-нд охин ***, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин *** нарыг эцэг ***ын асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг дурдав.

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эхийн үүргээ биелүүлэхийг эх ***д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг *** нарт тус тус даалгах нь зүйтэй байна.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ***аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                           

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар ***, *** нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 04 дүгээр сарын 17-нд охин ***, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин *** нарыг эцэг ***ын асрамжинд үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *** “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай.  

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эхийн үүргээ биелүүлэхийг эх ***д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг *** нарт тус тус даалгасугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ***аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.                     

 

                 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА