| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00382/И |
| Дугаар | 314/ШШ2025/00395 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 314/ШШ2025/00395
2025 06 20 314/ШШ2025/00395
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Нутгийн ордны зүүн талд байрлах ****нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, Рашаантын 21 тоотод байрлах “****” ХХК-д холбогдох,
“15806024.17 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****гийн гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “****” ХХК нь 4376927 регистрийн дугаартай манай хэлтэст 2014 оны 8 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлэн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан өгч эхэлсэн байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.1-д заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хуримтлагдсан өр авлага үүсгэн одоогийн байдлаар 10537349.45 төгрөгний шимтгэлийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 зааснаар алданги 5268674.72 төгрөг бүгд 15806024.17 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд “****” ХХК-аас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38.10.6-д заасны дагуу 15806024.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан хүсэлтэндээ: **** нь “****” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 10537349.45 төгрөг, алданги 5268674.72 төгрөг, нийт 15806024.17 төгрөгийг нэхэмжилсэн. “****” ХХК нь 15806024.17 төгрөгийг хуулийн дагуу сан руу тушаасан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь “хариуцагч “****” ХХК-д холбогдуулан “15806024.17 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нь хариуцагч “****” ХХК-г нэхэмжлэлийн шаардлага болох 15806024.17 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** “хариуцагч “****” ХХК-д холбогдуулан “15806024.17 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “****” ХХК-аас 118490 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА