Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 314/ШШ2025/00397

 

 

 

 

2025           06             20                                                 314/ШШ2025/00397

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр, 17 дугаар давхарт байрлах “****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн **** сумын 04 дүгээр баг, 07-13 тоотод оршин суух, 2001 онд төрсөн, 24 настай, **** холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэг болох 3377095.69 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч ****ын гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн **** нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагатай 1101295245 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, Цахим зээлийн эрх нээх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ард Аппликейшнд хүсэлт илгээн 2350000 төгрөгийг сарын 3.30 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай урт хугацаат зээл авсан. Ард Аппликейшнд зээлдэгчийн тохируулсан хуваарийн дагуу зээлдэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 445898.43 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 9 сарын турш зөрчөөд байна. 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ард Аппликейшнд хүсэлт илгээн 240000 төгрөгийг сарын 3.79 хувийн хүүтэй, 40 хоногийн хугацаатай богино хугацаат зээл авсан. Ард Аппликейшнд зээлдэгчийн тохируулсан хуваарийн дагуу зээлдэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 251961.86 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 9 сарын турш зөрчөөд байна. Өнөөдрийн байдлаар **** нь зээлийн үндсэн төлбөрт 953.84 төгрөг, зээлийн хүүнд 117990.20 төгрөг төлсөн байгаа бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 болон Цахим зээлийн эрх нээх гэрээний 8.2 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3-т заасныг үндэслэн үндсэн зээл 2589046.16 төгрөг, зээлийн хүүнд 788049.53 төгрөг буюу нийт 3377095.69 төгрөгийг төлж барагдуулах ёстой байна. Иймд ****-аас 3377095.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “****” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу нийт 3377095.69 төгрөгийн зээлтэй байгаа бөгөөд уг төлбөрийг нэг дор төлөх боломжгүй байгаа тул уг төлбөрийг 4 удаагийн төлөлтөөр 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 844273.92 төгрөгөөр төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “****” ХХК нь хариуцагч ****ад холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 3377095.69 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.   

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага болох 3377095.69 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “****” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3377095.69 төгрөгийг хариуцагч **** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ****аас 34492 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 68984 төгрөгний 50 хувь болох 34492 төгрөгийг 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

            4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА