Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 314/ШШ2025/00414

 

 

 

 

2025           06             27                                                 314/ШШ2025/00414

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн **** сумын 10 дугаар баг, 08-820 тоотод оршин суух, 1995 онд төрсөн, 30 настай, ***ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн **** сумын 13 дугаар баг, 03-300 тоотод оршин суух, 1996 онд төрсөн, 29 настай, ***ад холбогдох,

            “Зээлийн гэрээний үүрэг болох 328000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч ***ын гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *** нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээл төлөхөд дутаад байна оноос өмнө өгнө гээд 400000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээл төлөхөд дутчихлаа удаахгүй өгнө гээд 120000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаан сарнай шинэ жилд орох гэсэн юм таксны мөнгө зээлээч өмнөх авсан мөнгөтэй хамт өгнө гээд 150000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эмийн сангаас яаралтай эм авах гэсэн юм гээд 50000 төгрөг нийт 720000 төгрөгийг “Хаан банк”-ны 5540591488 дугаар дансаар зээлж авсан. Дээрх 720000 төгрөгийг 2025 оны 2 сардаа багтаагаад өгнө гэсэн боловч сар бүр өгнө гэж худлаа хэлсээр 6 сар болсон. Иймд ***аас 720000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ***ийн нэхэмжилсэн 720000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөнөөс 392000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгийг 2025 оны 10 дугаар сард төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***ад холбогдуулан “720000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.   

            Нэхэмжлэгч *** нь шүүхэд 720000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч *** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 392000 төгрөгийг тул нэхэмжлэлийн шаардлагаа 328000 төгрөг болгон багасгасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлага болох 328000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгч *** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар ***ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 328000 төгрөгийг хариуцагч *** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ***аас 10915 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21830 төгрөгний 50 хувь болох 10915 төгрөгийг 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

            4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА