Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 314/ШШ2025/00451

 

 

 

 

2025           07             08                                                 314/ШШ2025/00451

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 05 дугаар баг, Хууль зүйн үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах “****” ХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн **** сумын 1 дүгээр баг, Вангийн овоо, 03-19 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, 39 настай, ****,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 153-15 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 35 настай, **** нарт холбогдох

            “Зээлийн гэрээний үүрэг болох 11976881.96 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч **** нарын гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “****” ХК-ийг төлөөлж Өвөрхангай салбарын захирал **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****ны хариуцагч **** нар нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ****тай ЗГ/6005111161 дугаарт зээлийн гэрээ байгуулан 25080000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар зээлэн авсан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 20800000 төгрөгийн нэмэлт зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар зээлэн авсан, мөн 2023 оны 06 дугаар сарын 02-ний өдөр 23500000 төгрөгийн нэмэлт зээлийг жилийн 17,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар тус тус нэмэгдүүлэн авсан болно. Хариуцагч ****. **** нар нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тул зээлийн гэрээний үүрэг болох 11976881.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн ****ны салбараас зээл авсан нь үнэн. 2025 оны 01 дүгээр сараас төлөлт доголдон хувиараа хөдөлмөр эрхлэх болсонтой холбоотой санхүүгийн хүндрэл гарсан. Одоогоор Дархан уул аймагт хувиараа техник түрээсийн “Баян азар толгой” компанид механикийн ажил хийж байна. Сарын цалин хүлээлттэй байгаа тул 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ****ны нэхэмжлэл болох 11976881.96 төгрөгийн төлөлт хийнэ гэжээ.

 

Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь ****наас ****гийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж зээл авсан нь үнэн болно. 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр багтаан төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “****” ХК нь хариуцагч **** нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 11976881.96 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.   

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 11976881.96 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “****” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 11976881.96 төгрөгийг хариуцагч **** нар төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч **** нараас 103290 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 103290 төгрөгний 50 хувь болох 206580 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

            4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА