Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 00049

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч О.Баярсайхан

Хохирогч А.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох 1832000000024 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1995 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Ийст Солюшн ХХК-д туслах ажилтан ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй,  1 удаагийн шийтгэлтэй

-2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн № 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сэлэнгийн Б. /РД: */

 

           Шүүгдэгч С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Бороо-4 гэх газарт байрлах Ийст Солюшн ХХК-ний ажилчдын байранд хохирогч А.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж зодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бын өгсөн…. ...  2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр амраад ажил дээрээ байж байтал эд нар 2 шил архи уусан. Би уухгүй гээд амрах өрөөнд ороод унтсан. Тэгтэл шөнийн 12 цагийн үед эд нар орж ирчихээд хоорондоо маргалдаад өглөөний 05 цаг хүргэсэн. А нурлан гэх залууг зодохоор нь би Аыг тэвэрч аваад орон дээр дарж унтуулах гээд байсан чинь босч ирээд дахиад зодолдоод байхаар нь үгэнд орсонгүй гээд Аын нүүр орчимд нь гараараа нэг удаа цохисон гэх мэдүүлэг

Хохирогч А.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....... 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хамт ажилладаг хүмүүстэйгээ нийлээд архи, пиво уусан. Б, Галаа хоёр Баянгол сумын төв орж дахин архи, пиво авчирч уусан. Б хойд талын гэрт очоод пиво уугаад сууж байсан. Манай хоёр найз Бын хажууд унтаж амарч байсан. Дашка, Эрка бид гурав ярилцаад сууж байсан чинь Дашка нь бид нарт та нарыг Б дарамталдаг юм уу тэгвэл тусад нь ажиллуулна гэсэн. Ат бид хоёр хоорондоо маргалдаад хойд талын гэрт очоод дахин маргалдсан. Тэгээд хойд гэрт Б бид хоёр үлдсэн. Намайг орноос өндийгөөд босох үед Б ор луу буцааж түлхэж унагаад дээр гарч сууж байгаад зүүн талын хацар орчимд нэг удаа гараараа цохиж хоолойноос боосон. Одоо нэхэмжлэх зүйлгүй. 3 сарын дараа хохирол төлөхөөр тохиролцсон. Гомдолгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Н.Атийн мөрдөн байцаалтад өгсөн .......  А бид хоёр 10 жилийн сургуульд нэг анги хамт төгссөн юм. Тийм болохоор сайн танина. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шиг санаж байна. Баянгол сумын Бороо-4 гэх газарт байрлах *-ний ажилчдын байранд А, Эрка бид гурав л шахуу бага зэргийн архи уусан юм. Тэгээд архи ууж ярьж байгаад Б гэдэг нь дарамталдаг энэ тэр гээд ярьж байгаад надаас асуухаар нь би мэдэхгүй гээд хэлчихсэн юм. Тэгсэн чинь А над руу чи муу үнэнийг нь хэлсэнгүй гээд агсраад нэг цохиод авсан юм. Тэгэхээр нь би тэр гэрээс гараад Бын унтаж байсан гэрт ороод нэг хөнжилд унтаад өгсөн юм. Тэгээд нэг мэдэхэд А орж ирээд агсам тавиад над руу дайраад янз бүрээр хэлээд байсан юм. Тэгээд миний нүүр нүд рүү А цохиод авсан юм. Тэгтэл Б Аыг барьж аваад салгасан юм. Тухайн үед А намайг баахан харааж ерөөгөөд байсан. Тэгээд би гэрээс гараад өөр газарт ороод унтаад өгсөн юм. Тэгээд маргааш өглөө босоход Аын эрүү нь хавдчихсан байсан. Гэхдээ би тэр өдөр Атай ерөөсөө харьцаагүй яагаад гэвэл урд өдөр нь намайг аав ээжтэй минь нийлүүлэн хэл амаар доромжилсон болохоор надаас уучлалт гуйх байх гээд юм яриагүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 10 дугаар хуудас/

Гэрч С.Ебийн мөрдөн байцаалтад өгсөн ......  А бид хоёр 10 жилийн сургуульд нэг анги хамт төгссөн юм. Тийм болохоор сайн танина. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шиг санаж байна. Баянгол сумын Бороо-4 гэх газарт байрлах Ийст Солюшн ХХК-ний ажилчдын байранд А, Ат, бид гурав л шахуу бага зэргийн архи ууцгаасан. Тэгээд А Ат хоёр хоорондоо маргаад А Атт агсам тавиад байсныг санаж байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй согтоод унтаад өгсөн байсан юм. Маргааш өглөө босоход Аын хацар нь хавдчихсан байсан. Тэгээд юу болсон бэ яасан бэ гэхэд А адад Б намайг зодчихлоо гэж хэлж байсан юм. Тэгээд удалгүй А эмнэлэгт үзүүлнэ гээд яваад өгсөн юм гэх мэдүүлэг

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 1871 .......

Дүгнэлт

1.А-н биед эрүү ясны хугарал, эрүүний зүүн талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. .

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид 1 шүдний булгарал /унах/ нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтнгийг 5% алдагдуулна.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх /Хх-н 15 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 34 дүгээр хуудас/

С.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 35 дугаар хуудас/

Хохирогч А.Аын шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн эмчилгээний болон бусад зардалд С.Баас 3 сая төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн хэлцэлзэрэг болно.

            Шүүгдэгч С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Бороо-4 гэх газарт байрлах Ийст Солюшн ХХК-ний ажилчдын байранд хохирогч А.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж зодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй  байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч С.Бын хохирогч А.Аыг цохиж зодсон үйлдэл нь  үгэнд орсонгүй гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд эрүү ясны хугарал, эрүүний зүүн талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Хохирогч А.А нь эмчилгээний болон бусад зардалд 2439949 төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилсэн боловч шүүгдэгч болон түүний эх Б.Сэлэнгэ нар нь эмчилгээний болон бусад зардал, мөн цаашид гарах эмчилгээний зардалд нийт 3 сая төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлж нотариатаар гэрчлүүлж хэлцэл хийсэн байх тул шүүгдэгч С.Баас эмчилгээний болон бусад зардал, цаашид гарах эмчилгээний зардалд нийт 3 сая төгрөгийг гаргуулж хохирогч А.А-д олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч А.А нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.2, 2.3, 2.4, 3.4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Сэлэнгийн Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б нь 450000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, С.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Баас 3000000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж Баян-өлгий аймгийн Сагсай суманд оршин суух, хохирогч Төлек овогт Акиманы А-д /РД: БЮ96072011/ олгосугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Бд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН