Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 314/ШШ2025/00520

 

 

 

 

2025             07              31                                           314/ШШ2025/00520

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн **** сумын 05 дугаар баг, Ренчинпэлжээгийн гудамж, Хууль зүйн үйлчилгээний төвийн байрт байрлах “***” ХК-ийн хүсэлттэй

“*** эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд:  нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч “***” ХК нь *** эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 

2. Хүсэлт гаргагчийг “***” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  *** шүүхэд гаргасан хүсэлтэндээ: *** нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ЗГ6005139283 тоот зээлийн гэрээ байгуулан 20000000 төгрөгийн дүнтэй, 30 сарын хугацаатай, жилийн 21,0% хүүтэй цалингийн зээл авсан. Зээлдэгчийн ЗГ6005139283 тоот гэрээний үүрэг зөрчигдөж зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 98 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд Монгол банкны “актив ангилах журам” зөрчин муу зээлийн ангилалд орж банкны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. *** нь зээл авах үедээ Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар баг, Баянтээг гудамж, 3 тоотод оршин сууж байсан бөгөөд одоо оршин суугаа хаягтаа байхгүй, сураггүй алга болсон тул эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: улсын тэмдэгтийн хураамж 243862 төгрөг төлсөн баримт, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/330 дугаартай итгэмжлэл, ***ны гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаартай тушаал,  2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 18/10/0293 дугаартай итгэмжлэл, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн н/29 дугаартай захирлын тушаал, 2075377 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/6005139283 дугаартай зээл болон барьцааны гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулбар зэргийг гаргаж өгсөн.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Хүсэлт гаргагч “***” ХК нь “*** эрэн сурвалжлуулах”-г хүссэн хүсэлтийг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр “эзгүйгээр шүүх хуралдаан хийлгэх” хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

            3. *** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагч “***” ХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 02 дугаар багийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/62 тоот тодорхойлолтоор нотлогдож байна.

4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *** /РД:***/-н оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж зүйтэй байна.

            5. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 173662 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “***” ХК-д буцаан олгож шийдвэрлэв.

6. *** нь хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум 2 дугаар баг, 3 тоотод оршин сууж байсан болохыг дурдав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар *** /РД:***/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *** /РД:***/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 173662 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “***” ХК-д буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.МӨНХТУЯА