| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00715/И |
| Дугаар | 314/ШШ2025/00560 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 314/ШШ2025/00560
2025 08 13 314/ШШ2025/00560
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, Сентрал тауэр, 5 дугаар давхар, 510 тоотод байрлах, “****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ***** сумын 09 дүгээр баг, 17-7 тоотод оршин суух, 1999 онд төрсөн, 26 настай, ******** холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 1534237.98 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч ****ын гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 7110162468 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үндсэн зээл 1173700,54 төгрөг, хүү 320923,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24614,38 төгрөг, нотариатын зардал 24614,38 төгрөг нийт 1534237.98 төгрөгийг хариуцагч ****оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “****” ХХК-ийн нэхэмжилсэн 1534237.98 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “****” ХХК нь хариуцагч ****т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 1534237.98 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага болох 1534237.98 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “****” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1534237.98 төгрөгийг хариуцагч **** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ****оос 19749 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 39498 төгрөгний 50 хувь болох 19749 төгрөгийг 1165117377 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА