Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 314/ШШ2025/00566

 

 

 

 

 

 

 

 

2025           08             14                                                 314/ШШ2025/00566

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар баг, Өнөр хэсэг 11 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, 55 настай, ****гийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. **** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Хүсэлт гаргагч **** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1990 онд Архангай аймгийн багшийн сургууль төгсөж ирээд 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн БаруунБаян-Улаан сумын 8 жилийн сургуульд багшийн ажилд орж 1995 оны 12 сарыг дуустал ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэн ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэг байдлаар ажлаас түр хугацаагаар чөлөөлөгдөөгүй, чөлөө авч байгаагүй, тасралтгүй ажиллаж байсан. Иймд намайг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 8 жилийн сургуульд 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3/84 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 8 жилийн сургуулийн захирлын 23 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 34 тоот тушаал, 1990-1994 цалингийн тооцооны хүснэгтүүд зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр **** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч **** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч **** дараах үндэслэлээр шаардах эрхээ “...хөдөлмөрийн дэвтэр үрэгдүүлсэн...” гэж  тодорхойлон тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч **** Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 8 жилийн сургуульд 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл багшаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3/84 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 8 жилийн сургуулийн захирлын 23 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 34 тоот тушаал, 1990-1994 цалингийн тооцооны хүснэгтүүдийн хуулбар, гэрч **** нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна. 

 

4. Иймд хүсэлт гаргагч ****г Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 8 жилийн сургуульд 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл багшаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

5. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

6. Хүсэлт гаргагч ****д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр “эзгүйгээр шүүх хуралдаан хийлгэх” хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****г Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 8 жилийн сургуульд 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл багшаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА