| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00604/И |
| Дугаар | 314/ШШ2025/00571 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 314/ШШ2025/00571
2025 08 15 314/ШШ2025/00571
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, Намнансүрэнгийн 1 дүгээр гудамж, 100 тоотод байрлах, “****” ХК-ийн нэхэмжлэлтэй,
“Зээлийн гэрээний үүрэг болох 8033093.83 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч ****ын гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “****” ХК-ийг төлөөлж Өвөрхангай салбарын захирал **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч **** нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ/4985620 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 9999776.54 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлэхдээ БГХ/4985620 тоот хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж, 495 хоног хугацаа хэтэрсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйл /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/-ийн 751.4-т “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ”, гэж 752.1-д “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ” гэж энэ хуулиар зохицуулсаны дагуу тус шаардлагыг гаргав. Иймд ****аас үндсэн зээл 6226667,25 төгрөг, хүү 1627622,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 172804,44 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг нийт 8033093,83 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “****” ХК-ийн нэхэмжилсэн 8033093.83 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 1340000 төгрөгөөр 6 сарын хугацаанд төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “****” ХК нь хариуцагч ****д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 8033093.83 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага болох 8033093.83 төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “****” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 8033093.83 төгрөгийг хариуцагч **** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ****аас 71740 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143480 төгрөгний 50 хувь болох 71740 төгрөгийг 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА