Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 314/ШШ2025/00578

 

 

 

2025           08             22                                                 314/ШШ2025/00578

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, жигжиджав, 9/1, 8 дугаар давхарт байрлах, “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ***** сумын 01 дүгээр баг, 28-351 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 41 настай, ******* холбогдох, 

“Зээлийн гэрээний үүрэг болох 451060.76 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***гийн гаргасан хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “***” ХХК нь ***эд холбогдуулан зээлийн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүхэд 451060.76 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь уг төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй “хариуцагч ***эд холбогдуулан “451060.76  төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь хариуцагч ***ийг нэхэмжлэлийн шаардлага болох 798952 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***  “***эд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 451060.76 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ***ээс 7091 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14182 төгрөгний тавин хувь болох 7091 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

             3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

 

 

 

           

                                    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА