| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00704/И |
| Дугаар | 314/ШШ2025/00593 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 314/ШШ2025/00593
2025 08 29 314/ШШ2025/00593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ***** сумын 03 дугаар багт оршин суух, 1978 онд төрсөн, 47 настай, ****ын нэхэмжлэлтэй,
“**** эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч **** нь “**** эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Хүсэлт гаргагч **** шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие ****ээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. **** хаана байгаа нь мэдэгдэхгүй холбогдож чадахгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт, өрхийн эрүүл мэндийн төвийн **** нарын эрүүл өсөж бойжиж байгаа талаарх тодорхойлолт, ****, **** нарын гэрлэлтийн баталгаа, **** нарын төрсний гэрчилгээний хуулбар зэргийг гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч **** нь “**** эрэн сурвалжлуулах”-г хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. **** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь шүүхийн мэдэгдэх хуудас болон хүсэлт гаргагч ****ын шүүхэд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.
3. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд **** /РД:****/-н оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж зүйтэй байна.
4. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
5. **** нь хамгийн сүүлд Өвөрхангай аймаг, Богд сумын 03 дугаар багт оршин сууж байсан бөгөөд холбоо барих утас ******* болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар **** /РД:ЙМ ****/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар **** /РД:****/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА