| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00468/И |
| Дугаар | 314/ШШ2025/00594 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 314/ШШ2025/00594
2025 08 29 314/ШШ2025/00594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өвөрхангай аймгийн ****** сумын 13 дугаар баг, 306-02 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 38 настай, ****ийн хүсэлттэй,
“**** ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нь “**** ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан хүсэлт хуралдаанд гаргасан тайлбартаа: **** Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Өгөөж Баян Хайрхан” ХХК-д 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөрйг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул ****ийг дээрхи хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн итгэмжлэл, Өвөрхангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 146 дугаартай албан бичиг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/97 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмжийн хуудас, **** төрсний бүртгэлийн лавлагаа, ****ын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 1997, 1999, 2000 онуудын мал тооллогын хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02/57 дугаартай албан бичиг, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаартай лавлагаа, 1993 оны Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдлийн хувьчлал явуулсан баримт, 1992, 1994, 1995, 1996 онуудын цалингийн тооцооны хүснэгт, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 31 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 89 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/125 дугаартай тодорхойлолт, №135779 дугаартай ****ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр **** нараас гэрчийн мэдүүлэг авсан.
5. Шүүхээс Өвөрхангай аймгийн архивын тасгаас 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 108 дугаартай албан бичиг, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 23/401 дугаартай албан бичиг, “Баянхайрхан” ББХК-ийн улсын бүртгэлд бүртгэгдсэн баримтуудыг нотлох баримтаар гаргуулсан.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нь “**** ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** дараах үндэслэлээр шаардах эрхээ “...хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн...” гэж тодорхойлон тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч **** нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Өгөөж Баян Хайрхан” ХХК-д 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь 1993 оны Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдлийн хувьчлал явуулсан баримт, 1992, 1994, онуудын цалингийн тооцооны хүснэгт, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 31 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 89 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2/125 дугаартай тодорхойлолт, гэрч ****нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
4. Иймд хүсэлт гаргагч ****ийг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Өгөөж Баян Хайрхан” ХХК-д 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **** Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Өгөөж Баян Хайрхан” ХХК-д 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА