2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/05827

 

 

 

 

 

 

 

2025 7 02

191/ШШ2025/05827

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух Буучийнхан овогт М******* *******-Э*******,

Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух И******* овогт Б******* Д******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд регистрийн дугаартай, тоотод оршин байх Геоканон төв ХХК-нд холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Монгол Улсын иргэн регистрийн дугаартай, тоотод оршин суух Т  овогт Х Г,

тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч М.*******-Э*******, Б.Д******* нар нь  дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй  тоот 37.5 мкв талбай бүхий орон сууцны захиалагч Х.Г /РД: /-аас Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ-ний захиалагчийн эрхийг 86,250,000 /наян зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөг төлж шилжүүлэн авахаар тохиролцсон байдаг. Энэ тухайгаа хариуцагч Геоканон төв ХХК-ийн холбогдох ажилтнууд, гүйцэтгэх захирал Б.Ц нарт мэдэгдэн, тэдний зөвшөөрсний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ГКТ/БХ-37-19/2 дугаартай Орон сууцны барилга захиалан бариулах гэрээ-г шинэчлэн байгуулж, тухайн өдөр төлбөрийг Х. Ггийн хүсэлтээр Т.Э Хаан банкан дахь тоот дансанд бүрэн шилжүүлсэн. Нэхэмжлэгч нарын хувьд төлбөрөө бүрэн төлж захиалсан орон сууцаа ашиглалтад орохыг 2 жил гаруй хугацаанд хүлээсэн. Гэтэл хариуцагч урьдчилан мэдэгдэлгүйгээр Иргэн Х овогтой Гд Геоканон төв ХХК нь төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийсэн тул тухайн орон сууцны ГКТ/БХ-37-19/2 тоот захиалгын гэрээг 2024 оны 11 сарын 15-ны өдөр цуцалсан болохыг мэдэгдэж байна гэх мэдэгдэл иржээ. Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас гэрээ цуцалсан шалтгааныг асуухад Х.Баярмагнайд бэлэн мөнгийг өгч гэрээг цуцалсан гэдэг хариу өгдөг бөгөөд дээрх маргааныг шийдвэрлэх ородлого үр дүнд хүрсэнгүй. Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг захиалагчийн эрх шилжүүлэн авах үед тухайн байртай холбоотой төлбөр тооцоо байхгүйг балж, орон сууцны захиалагчийн эрхийг шилжүүлэн авахыг зөвшөөрөн гэрээг шинэчлэн байгуулж, захиалагчийн эрхийг шилжүүлсэн лаа орон сууц ашиглалтад орохын өмнө буюу улсын комисс хүлээж авах хугацаа тулсан, захиалагч нар орон сууцаа хүлээж авахад бэлтгэж байхад гэнэт бусад этгээдэд төлбөр тооцоог хийсэн гэж тайлбарлан гэрээг цуцалсан нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хариуцагчийн ГКТ/БХ-37-19/2 тоот "Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ"-г цуцлах мэдэгдлийг хүчингүйд тооцож нэхэмжлэгч М.*******-Э*******, Б.Д******* нарыг  тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Г нь Геоканон төв ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу 1,800,000,000 төгрөгөөр газраа худалдахаар тохиролцсон байдаг. Тухайн үедээ бэлэн мөнгөөр гэж тохиролцсон боловч Геоканон төв ХХК нь бэлэн мөнгөөр боломжгүй байна, бартераар тохиролцох боломжтой юу гэсэн тул төлбөртөө 9 зүйлийг өгсөн байдаг. *******оо нэхэмжлэгчийн ярьж байгаа орон сууцны төлбөр нь мөн тооцогдсон байдаг. "Геоканон төв ХХК-ийн Б баригдаж байгаа 3 орон сууцыг бартерын төлбөрт 240,000,000 төгрөгөөр тооцож тооцоогоо нийлсэн байдаг. 2024 оны 4 дүгээр сард Геоканон төв ХХК-ийн захирал н.Ц нь тухайн газрынхаа зэргэлдээ газрыг дахин худалдаж авах саналыг Х.Гд тавьсан байдаг. Тухайн газрыг Х.Г нь 300,000,000 төгрөгөөр үнэлж байсан боловч \Геоканон төв ХХК нь 200,000,000 төгрөгөөр худалдах талаар удаа дараа гуйсан учраас 200,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байсан. Өмнөх 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг үргэлжлүүлэн зэргэлдээ гарзаа 200,000,000 төгрөгөөр тохиролцож зарсан. Уг тохиролцоог өмнөх гэрээнд үндэслэж гараар бичиж, гарын үсэг зурж тохиролцоогоо үлдээсэн байдаг. Ийнхүү 300,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Геоканон төв ХХК-иас Х.Г руу шилжүүлсэн байдаг. Уг 300,000,000 төгрөг нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний үлдэгдэл 100,000,000 төгрөг болон сүүлд авсан нэмэлт газрынхаа төлбөр 200,0000,000 төгрөгтэй нийлүүлж, 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Геоканон төв ХХК болон Х.Г нарын хоорондын тооцоо бүрэн дууссан байдаг. Гэрээний дагуу Геоканон төв ХХК нь уг Улаанхуаранд баригдаж байсан 3 орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байсан. Тухайн үед орон сууц захиалан бариулах гэрээ нь Х.Гн нэр дээр байсан. Тухайн 1 орон сууцыг н.Нарантуяа гэхэд хүнд гэрээг шилжүүлж өгсөн. 2 дахь байрыг н.Б-, н.У нарт шилжүүлж өгч байсан. 3 дахь байрыг М.*******-Э*******, Б.Д******* нарт шилжүүлж өгсөн. Гэрээг Х.Г нь дээрх хүмүүсийн нэр лүү шилжүүлж өгөхөд Геоканон төв ХХК-ийн зүгээс гэрээг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, өр төлбөрийн тооцоогүй гэдгийг гэрээндээ дурдсан байдаг. Гэтэл Геоканон төв ХХК-иас өнөөдөр төлбөрийн тооцоо дуусаагүй гэх шалтгаанаар гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дэмжиж байна гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд

Нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн ГКТ/БХ-37-19/2 дугаартай Орон сууцны барилгыг захилан бариулах гэрээ, Голомт банкны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн төлбөрийн баримт, Геоканон төв ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 24/179 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Шүүхийн журмаар Б.Б-, Б.У нарын Геоканон төв ХХК-нд холбогдох хэргээс үзлэг хийсэн тэмдэглэлийг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч М.*******-Э*******, Б.Д******* нар нь хариуцагч Геоканон төв ХХК-нд холбогдуулан  тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг гуравдагч этгээд дэмжиж оролцсон.

1.1. Хариуцагч Геоканон төв ХХК-нд шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр гардуулж, 2025 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл тгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, тгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба тгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй,42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч хариу тайлбар гаргаж өгөөгүй нь түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хэдий ч шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

1.2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн ГКТ/БХ-37-19/2 дугаартай Орон сууцны барилгыг захилан бариулах гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүйд тооцуулж улмаар тус гэрээний дагуу  тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж тодорхойлсон.

1.3. Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Зохигч талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр ГКТ/БХ-37-19/2 дугаартай Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч Геоканон төв ХХК  А загварын 37.5 м.кв талбайтай 1 өрөө бүхий орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд барьж хүлээлгэн өгөх, захиалагч М.*******-Э*******, Б.Д******* нар нь нэг м.кв-ыг 2,300,000 төгрөгөөр тооцон 86,250,000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х ийн 4-6 дахь талд/

Дурдсан гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга, зорилго зэрэгт дүгнэлт хийж үзвэл хэдийгээр нэг талаас орон сууц барьж гүйцэтгэх гэх боловч бэлэн баригдсан орон сууцыг шилжүүлэх үүрэг, нөгөө талаас ажлын хөлс бус харин тухайн орон сууцыг шилжүүлэн авсны төлөө үнэ төлөх үүргийг харилцан хүлээх агуулга байх тул тус агуулгыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ бус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний агуулгад илүү нийцэж байна гэж үзэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар, худалдагч нь эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч үнэ төлөх, өөрийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх буюу худалдан авсан хөрөнгийн хувьд өмчлөх эрх үүсгэх хууль зүйн үр дагавартай гэрээ буюу энэ агуулгаар талуудын хооронд байгуулсан хэлцэл нь Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэг-т хамаарна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгчийн хувьд өмчлөх эрхийг олж авахдаа харилцан илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл буюу гэрээний дагуу өмчлөх эрх шилжих үндэслэлийг тодорхойлсон тул өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцсон гэрээний хувьд харилцан үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнэх шаардлагай байна.

2.а. Гэрээний 2.1-т ... Тус орон сууцны байр нь №84-45 тоот Худалдах, худалдан авах гэрээ-ний 1.1-д тусгасан үл хөдлөхийн төлбөр тооцоонд иргэн Х.Г-д бартерт олгосон байр бөгөөд 2022 оны 11-р сарын 28-ны өдөр иргэн Х.Г Геоканон төв ХХКд бичиж ирүүлсэн хүсэлтийн дагуу тус орон сууцны байрны захиалгын гэрээний эрхийг иргэн М овогтой *******-Э*******д шилжүүлэв гэжээ.

2.б. Нэхэмжлэгч нар нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр орон сууцны төлбөрийг гуравдагч этгээд Х.Гд бүрэн шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба уг баримтад 78,750,000 төгрөгийг тоотын 100 хувь төлөлт гүйлгээний утгаар Т.Э Хаан банк дахь тоот дансанд шилжүүлсэн байх ба үүнтэй гуравдагч этгээд маргаагүй. /х.х ийн 7 дахь талд/

Тодруулбал, худалдан авагч нар гэрээнд заасан үнэ төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

3. Гэрээгээр худалдан авагч М.*******-Э*******, Б.Д******* нар нь 86,250,000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байх ба гэрээний 3.3 дахь хэсэгт орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа орон сууцны төлбөр төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авах эрхтэй гэжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүрэг болон талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар худалдан авагч үнийг төлснөөр худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй байна.

3.а. Иймд Иргэний хуулийн 9.4.3 дахь хэсэгт заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  тоот, 37.5 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр М.*******-Э*******, Б.Д******* нарыг тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Геоканон төв ХХКд даалгах нь зүйтэй гэж үзэв.

4. Хариуцагч Геоканон төв ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 24/179 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт Иргэн Х овогтой Гд Геоканон төв ХХК нь төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийсэн тул тухайн орон сууцны ГКТ/БХ-37-19/2 тоот захиалалгын гэрээг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цуцалсан болохыг мэдэгдэж байна гэжээ. /х.х-ийн 9 дэх талд/

Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээ нь М.*******-Э*******, Б.Д******* Геоканон төв ХХК-ийн нарын хооронд байгуулагдсан тул уг гэрээний үүргийг Геоканон төв ХХК нөгөө талынхаа өмнө биелүүлэх үүрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн маргаанд харилцааны бие даасан байдлыг хангах зарчмыг хангах бөгөөд Геоканон төв ХХК, Х.Г нарын хооронд гэрээ байгуулагдсан эсэх уг гэрээний үүрэг биелэгдсэн эсэх талаар тусгайлан дүгнэлт өгөх шаардлагагүй тул Геоканон төв ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 24/179 дугаартай албан бичгээр талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан гэж үзэхгүй.

4.1. Нэхэмжлэгч нар нь Геоканон төв ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 24/179 дугаартай гэрээ цуцлах мэдэгдлийг хүчингүйд тооцуулна гэж тайлбарласан боловч шүүх уг шаардлага нь өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл буюу бие даасан шаардлага биш гэж үзсэн болно.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.*******-Э*******, Б.Д******* нарыг тоот, 37.5 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч Геоканон төв ХХК-нд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 659,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Геоканон төв ХХК-аас 659,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******-Э*******, Б.Д******* нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ