| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03764/И |
| Дугаар | 191/ШШ2025/03630 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/03630
| 2025 04 29 | 191/ШШ2025/03630 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай хаягт оршин байрлах, ХААН банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоот хаягт оршин суух, Т******* овогт Дэлгэрийн П******* холбогдох,
21,094,137.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Hэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.П******* нь ХААН Банк ХК-ийн Ховд салбарын Цэцэг тооцооны төвтэй 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/201843563588 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 10,110,570.27 төгрөг дээр 2,000,000 төгрөгийн нэмэлт зээл авч нийт 12,110,570.27 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Талуууудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/201843563588 тоот зээлийн гэрэээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр БГХ/201843563588 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч Д.П******* нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 4 удаагийн зээлээр нийт 14,500,000 төгрөгийн зээл авч ашигласан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 01- ний өдрийн ЗГ/201843563588 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 7,392,925 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,927,256 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,731 төгрөг нийт 11,321,912 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Д.П******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Д.П*******оос 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/201843563588 тоот зээлийн гэрээний үүрэгт А/ Үндсэн зээлийн үлдэгдэлд Б/ Зээлийн хүүгийн төлбөрт В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт Г/ Нотариатын зардал 7,528,075.32 төгрөг 12,279,714.66 төгрөг 1,203,347.07 төгрөг 83,000 төгрөг Нийт 21,094,137.05 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Улсын тэмдэгтийн хураамжид 264,000 төгрөг төлсөн болно. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Зохигчид 2025 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ: ХААН банк ХК нь Д.П******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21.094.137.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талууд дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: 2025 оны 5 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөr, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 4 сарын 25-ны өдөр 10,594,137.05 төгрөгийг тус төлөхөөр харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ХААН банк ХК нь хариуцагч Д.П******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21.094.137.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 21.094.137.05 төгрөгийг хариуцагч Д.П******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөr, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 4 сарын 25-ны өдөр 10,594,137.05 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 21.094.137.05 төгрөгийг хариуцагч Д.П******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 7 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөr, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 4 сарын 25-ны өдөр 10,594,137.05 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Д.П******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,000 төгрөгийн 132,000 төгрөгийг улсын орлогоос, 132,000 төгрөгийг хариуцагч Д.П*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.П******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ