2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/03564

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 28

191/ШШ2025/03564

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын төрийн байгууллага ******* регистрийн дугаартай,  өөрийн байранд оршин байрлах Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух, Б******* овогт И******* Т******* холбогдох,

Гэм хорын хохиролд 1,633,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.Т******* нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдровс 26-нд шилжих шөнө хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Амар зочид буудлын урд иргэн У.С******* маргалдаж, улмаар гараараа цохиж, холовров өшиглөх зэргээр биед нь халдаж, У.С******* эрүүл мэндэд нь гавлын ясны нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун дух, зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, хоёр талын хөхлөг, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл үүсгэж, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2022/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. И.Т*******ын гэмт үйлдлийн улмаас иргэн У.С нь Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн яаралтай тусламжаас эмнэлгийн үйлчилгээ, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээс үйлчилгээ авч, өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг авчээ. Хохирогч У.С нь даатгуулагчийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг авахдаа эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдаж, Гэмтэл согог судлалын Үндэсний төв эмнэлэгт эмчилгээний зардал 1,633,900 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасны дагуу "Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учрулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж, -Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасны дагуу "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль, даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлэхийг шаардах эрхтэй талаар хууль зүйн зохицуулалттай байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэн У.С******* эмчилгээний зардалд зарцуулсан 1,633,900 төгрөгийн гэм хорыг шүүхээс гэм буруутайд тооцогдсон И.Т*******аас гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.3. 41.1.14-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү гэжээ.

 

Зохигчид 2025 оны 04 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй И.Т******* холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 1,633,900 төгрөгийг И.Т******* төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,233,900 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банкны дугаар дансанд шилжүүлэхээр хариулцан тохиролцсон болно гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь хариуцагч И.Т******* холбогдуулан гэм хорын хохиролд 1,633,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлага болох 1,633,900 төгрөгийг хариуцагч И.Т******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,233,900 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлага болох 1,633,900 төгрөгийг хариуцагч И.Т******* нь уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,233,900 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч И.Т******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч И.Т*******аас 21,046 төгрөгий гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч И.Т******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ