| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03316/И |
| Дугаар | 191/ШШ2025/03526 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/03526
2025 04 25 191/ШШ2025/03526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, гудамж, өөрийн байранд оршин байрлах Хасбанк ХК-ийн хүсэлттэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* Э*******, ******* регистрийн дугаартай Э*******гийн Б******* нарыг эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э******* овогтой Б******* Б******* овогтой Э******* нар нь ХасБанктай 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1410087301 дугаартай зээлийн гэрээ байгуулан 18.000.000 /Арван найман сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 06- ны өдрийн 191/ШЗ2025/06895 дугаартай захирамжаар хариуцагч нарын хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Э******* овогтой Б*******, Б******* овогтой Э******* нарын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул хариуцагч нарыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Хасбанк ХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* Э*******, ******* регистрийн дугаартай Э*******гийн Б******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 135.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* Э*******г, ******* регистрийн дугаартай Э*******гийн Б******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 6895 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Э.Б******* нь тоотод, Б.Э******* нь хаягт тус тус оршин суудаггүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* Э*******, ******* регистрийн дугаартай Э*******гийн Б******* нарын хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Б******* Э******* нь \ хаягт //, ******* регистрийн дугаартай Э*******гийн Б******* // нь тоотод тус тус оршин сууж байсныг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Б******* Э*******г, ******* регистрийн дугаартай Э*******гийн Б******* нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Б******* Э*******г, ******* регистрийн дугаартай Энмаагийн Б******* нарыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч А.Э******* //-т мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст тус тус даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ