2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/03517

 

 

 

 

 

 

2025 04 25 191/ШШ2025/03517

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай,  тоотод оршин байрлах, Гурван титэм ББСБ ХХК-ийн хүсэлттэй,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Г******* Н******* эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Г******* овогтой Н******* нь хуурамч бичиг баримт ашиглан "Гурван титэм" ББСБ-д онц их хэмжээний хохирол учруулсан байдаг. "Гурван титэм" ББСБ нь 2017 оны 02 сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст "Г.Н*******, А.А******* нар нь үл хөдлөх хөрөнгийн хуурамч гэрчилгээ барьцаалан 100,000,000 төгрөгийн зээл авч залилсан" гэх асуудлаар гомдол гаргаж, улмаар 201725010423 тоот эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн ч уг залилангийн хэрэгт хамтран яллагдагчаар татагдвал зохих А.А******* нь 2020/02/17-ны өдөр гадаад руу оргон зайлсны улмаас 2022/01/21-ний өдөр БЗД- ийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.О******* "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гэх үндэслэлээр 201725010423 эрүүгийн хэргийг хаах тухай 172 тоот прокурорын тогтоол гаргаж, манай гомдлыг хэрэгсэхгүй болгосон ч учирсан хохиролоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Манай байгууллага нь холбогдох хуулийн дагуу иргэн Г.Н*******аас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжилж, БЗД, ЧД, СБД-ийн ИХАШТШүүхэд 2025 оны 03 сард нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар иргэний хэрэг үүсгэсэн болно. Гэвч хариуцагч Г.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хаяг дээр оршин суудаггүй тухай Баянзүрх дүүргийн -р хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн БЗ, СБ, ЧД-ийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/04/02-ны өдрийн 182/Ш32025/14632 тоот захирамж гарч иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд "Гурван титэм" ББСБ-д их хэмжээний хохирол учруулсан Г.Н******* нь үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, хаана байгаа нь тодорхойгүй байх тул БЗ, СБ, ЧД-ийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/04/02-ны өдрийн 182/Ш32025/14632 тоот захирамж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4. /Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно./, 155.1 7.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно./, 155.2./Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана./ дэхь заалтуудыг тус тус үндэслэн эрэн сурвалжлах захирамж гаргаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Гурван титэм ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Г******* Н******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Г******* Н*******д холбогдуулан гэрээний үүрэгт 25,613,541.01 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь  тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тул тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/14632 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 6 дахь талд/

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Г******* Н*******ийн хаяг тодорхойгүйгээс хүсэлт гаргагч Гурван титэм ББСБ ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаяг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай Г******* Н******* нь  тоотод оршиж сууж байсныг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Г******* Н******* эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Г******* Н******* эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Гурван титэм ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б //-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ