2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/03500

 

 

 

 

 

 

 

2025 04 24

191/ШШ2025/03500

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, М банкны байранд байрлах М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай  тоотод оршин суух Б******* овогт Н******* Г******* холбогдох,

47,301,175.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н******* Г******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-09-19-ка 6000300675 тоот "Цахим цээлийн гэрээ"-г байгуулж 50,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000300675 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 63 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000300675 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-03-15- нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 83 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000300675 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 45,833,435.4 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,430,449.87 тогрог, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 20,290.0 төгрөг, нотариатын төлбөрт 17,000, Нийт 47,301,175.28 төгрөгийг Зээлдэгч Н******* Г*******-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

М. Банк ХК нь Н.Г******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,301,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь уг зээлийн төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Уг зээлийг 15 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Н.Г******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,301,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 47,301,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Гансүх нь хүлээн зөшөөрч, уг мөнгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 47,301,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Гансүх нь хүлээн зөшөөрч, уг мөнгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,627,843 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Н.Г******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 394,455.88 төгрөгийн 197,227.94 төгрөгийг улсын орлогоос, 197,227.94 төгрөгийг хариуцагч Н.Г******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч М банк ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Гансүх нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ