2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/03413

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 23

191/ШШ2025/03413

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын төрийн байгууллага ******* регистрийн дугаартай, байранд оршин байрлах Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартайтоотод оршин байралах ЦС ХХК,

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин байрлах Т******* овогт Х******* А*******,

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай  тоотод оршин суух Түдэвийхэн овогт Т******* Х*******,

Хариуцагч: Монгол улсын иргэн регистрийн дугаартай  тоотод оршин суух Б овогт Х Ц нарт холбогдох,

23,642,988.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны "Агентлаг байгуулах тухай" 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны "Ажлын хэсэг байгуулах тухай" А-273 дугаар тушаалыг тус тус үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн. ИХШХШТухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дэх хэсэгт "... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно" гэж зохицуулсаны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч: "ЦСХХК /убд:975135, РД:*******/, түүнийг төлөөлөн захирал С ургийн овогтой Б Э /РД: РЮ/ хамтран үүрэг гүйцэтгэгч Түдэв ургийн овогтой Х******* А******* /РД: *******/ нар нь "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан" (Цаашид "Сан" гэх)-аас 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 2016/3-62 тоот зээл болон 2016/Б-62 тоот барьцааны гэрээ байгуулан 100,000,000 / нэг зуун сая/ төгрөгийг "Сүлжмэл, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл" төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Х******* А******* /РД: *******/-н өмчлөлийн  тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаар бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай 85,7 м.кв үл хөдлөх хөрөнгө. Т Х******* /РД: *******/, Х Ц /РД: /-ийн өмчлөлийн  тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202000194, 00018509 гэрчилгээний дугаар 18641312695641 нэгж талбарын дугаар бүхий 488,14м.кв /га/ гэр бүлийн хэрэгцээний газар Түдэвийн Х******* /РД: *******/, Х Ц /РД: /-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн  тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202008077, 000131914 гэрчилгээний дугаар бүхий 144м.кв /га/ хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч гэрээний дагуу зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Бидний зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Т.Х******* болон Х.Ц нарыг хариуцагчаар татсан болно. Нэхэмжлэлийн шаардлага: "ЦС ХХК-иас 23,642,998.91 төгрөгийн төлбөрийг олгуулах. Үүнийг задалбал Үндсэн зээлийн төлбөр 23,111,717.39 төгрөг Зээлийн хүүгийн төлбөрт 0,00 төгрөг Зээлийн алдангийн төлбөрт 506,281.52 төгрөг Нотариатын зардал 25,000.00 төгрөг Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд Т.Х*******, Х.Ц нарын өмчлөлийн зээлийн барьцаан дахь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй ЦС ХХК, Х.А*******, Т.Х*******, Х.Ц нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ш.С миний бие оролцож байгаа бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 23,642,988.91 төгрөгийг бүрэн төлсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйл, 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр илэрхийлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газрын нь хариуцагч ЦС ХХК, Х.А*******, Т.Х*******, Х.Ц нарт холбогдуулан 23,642,988.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар нь хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар нь хариуцагч нар нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн татгалзал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар нь ЦС ХХК, Х.А*******, Т.Х*******, Х.Ц нарт холбогдуулан 23,642,988.91 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хариуцагч ЦС ХХК, Х.А*******, Т.Х*******, Х.Ц нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ