| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/09793/И |
| Дугаар | 191/ШШ2025/03411 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/03411
| 2025 04 23 | 191/ШШ2025/03411 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаарта байранд оршин байрлах Магнайтрейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай тоотод оршин байрлах Ханансалхит ХХК холбогдох,
56,752,002 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Hэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр "Ханан салхит" ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 318/23 тоот гэрээ байгуулан хамтран ажилласан. 318/23 тоот гэрээний 3 дугаар 3.2-т Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 30-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор манай компанийн дансанд бүрэн шилжүүлэх байсан боловч /2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр авсан барааны төлбөрийг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлэн баталгаажуулсан. Энэ өдрөөс хойш 5 хоногийн дотор буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөх байсан/ нийт авсан барааны төлбөр болох 36,032,100 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг 2023.10.31-ний өдөр төлж, үлдэгдэл 35,032,100 төгрөгийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. 318/23 тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 35,032,100 төгрөгөөс энэхүү гэрээний 3.3-д ... авсан барааны төлбөрийг дараа сараас хэтрүүлсэн тохиолдолд сарын 1% (нэг)-ийн хүүг төлнө гэсний дагуу 2023.10.00-ны өдрөөс 2024.11.06-ны өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаанд тооцоход 1 сард ногдох 1% (нэг)-ийн хүү 350,321, 12 сард ногдох нийт хүү 4,203,852 төгрөг байна, мен гэрээний 3.4-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алдангийг дээрх хугацаанд тооцон Иргэний хуулийн 232.4-д зааснаар 50 хувьд хүргэж зогсооход 17,516,050 төгрөг /нэг хоногт ногдох алданги 175,160.5 төгрөг/ болж байна. Иймд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 56,752,002 төгрөгийг төлбөр төлөгч "Ханан салхит" ХХК-аас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид 2025 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ:
Магнай трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Ханан салхит ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хишигт би гэрээний үлдэгдэл төлбөр 35,032,100 төгрөг, ногдуулсан хүү 4,203,852 төгрөг, хугацааны алданги 17,516,000 төгрөг нийт 56,752,002 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг төлөхдөө сар бүр 5,000,000 төгрөгөөр хувааж төлье. Үүнд: 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 6,752,002 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Магнайтрейд ХХК нь хариуцагч Ханансалхит ХХК холбогдуулан 56,752,002 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Магнайтрейд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 56,752,002 төгрөгийг хариуцагч Ханансалхит ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 6,752,002 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Магнайтрейд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 56,752,002 төгрөгийг хариуцагч Ханансалхит ХХК нь уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 6,752,002 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Ханансалхит ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441,710 төгрөгийн 220,855 төгрөгийг улсын орлогоос, 220,855 төгрөгийг хариуцагч Ханансалхит ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Магнай трейд ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ханансалхит ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ