2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2025/03195

 

 

 

 

 

 

 

2025 04 16

191/ШШ2025/03195

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд, ******* регистрийн дугаартай,  давхар, М банкны байранд байрлах М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ******* регистрийн дугаартай тоотод Б******* овогт Г******* Ц******* холбогдох,

27,293,498.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г******* ЦОГБУЯН нь Хэрэглээний зэлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-12-24-нд 6000416455 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 26,290,000 төгрөгийн зээлийг сарын 1.95%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000416455 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 70 хоног хугацаа хэтрүүлсэн байна Зээлдэгчтэй байгуулсан 6000416455 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027-06-23. нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрэний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага: Иймд, Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000416455 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 26,098,556.7 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1,171,217.43 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6,724.61 төгрөг, нотариатын төлбөрт 17,000, Нийт 27,293,498.77 төгрөгийг Зээлдэгч Г******* Ц*******гаас гаргуулна гэжээ.

 

Зохигчид 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

М банк ХК-ийн Г.Ц******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,293,498.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь уг зээлийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч дараах эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд: 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58төгрөг, 2025 оны 5 сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 6 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 7 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 8 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 10 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58төгрөг, 2025 оны 12 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 02 дүгээр сарын 25-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 03 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 5 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 15.2026 оны 6 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Г.Ц******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,293,498.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 27,293,498.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ц******* нь хүлээн зөшөөрч, уг мөнгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 27,293,498.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ц******* нь хүлээн зөшөөрч, уг мөнгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,819,566.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Г.Ц******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,417.49 төгрөгийн 147,208.7 төгрөгийг улсын орлогоос, 147,208.7 төгрөгийг хариуцагч Г.Ц*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч М банк ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Ц*******аас нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ