2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/03148

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 15

191/ШШ2025/03148

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай  тоот хаягт оршин байрлах, Үнэт кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоотод оршин суух, Б******* овогт Ж******* Т******* холбогдох,

26,604,933.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Үнэт Кредит ББСБ" ХХК нь Ж.Т******* авто машин худалдан авах зориулалтаар 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ094369 тоот "Зээлийн гэрээ-ээр 21,000,000 (хорин нэгээ сая) төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Гэтэл зээлдэгч Ж.Т******* нь зээлийн гэрээний байгуулагдсанаас хойш гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд түүнд бичгээр болон бусад хэлбэрээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн эргэн төлөлтөд ямар нэг үр дүн гарахгүй байна. Зээлдүүлэгчийн зүгээс дээрх байдлаар зээлийг төлүүлэх боломжит арга хэмжээ авсан боловч зээл төлөлтөд ямар нэг үр дүн гарахгүй болох нь тодорхой байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т тус тус заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг буцаан төлүүлхээр шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Зээлдэгч тал нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2025 оны 04 дүгээр сарын 01- ны одрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 21,000,000 тогрог, зээлийн хүүнд 5,528,811.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 76,121.95 тогрог, нийт 26,604,933.81 (Хорин зургаан сая зургаан зуун дөрвөн төгрөг есөн зуун гучин гурван төгрөг наян нэгэн мөнго) төгрөгийн өр төлбөртэй байна. Нэхэмжлэлийн шаардлага Монгол Улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу Ж.Т******* ЗГ094369 тоот "Зээлийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд нийт 26,604,933.81 (Хорин зургаан сая зургаан зуун дөрвөн тогрог есөн зуун гучин гурван тогрог наян нэгэн монго) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Зохигчид 2025 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн эвлэрлийн гэрээндээ: Үнэнч кредит ББСБ ХХК-ийн Ж.Т******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,604,933.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Ж.Т******* нь уг зээлийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч талууд эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: 2025 оны 5 сарын 20-ны өдөр 3,325,697.62 төгрөг, 2025 оны 6 сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 7 сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 8 сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 9 сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 12 сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Үнэт кредит ББСБ ХХК нь хариуцагч Ж.Т******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,604,933.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Үнэт кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 26,604,933.81 төгрөгийг хариуцагч Ж.Т******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 3,325,697.62 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Үнэт кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 26,604,933.81 төгрөгийг хариуцагч Ж.Т******* нь уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 3,325,697.62 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3,325,616.62 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Ж.Т******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,974.64 төгрөгийн 145,787.3 төгрөгийг улсын орлогоос, 145,787.3 төгрөгийг хариуцагч Ж.Т******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Т******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ