2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/04841

 

 

 

 

 

2025 06 05 192/ШШ2025/04841

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* 9 дүгээр гудамж, 6 тоот хаягт оршин суух ******* овогт *******ын *******/РД:*******/-ийн

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч  Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.******* н 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны харьяа эстрадын дуу бүжгийн Варьете чуулгад үйлчлэгчээр орж ажилласан. 1995 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Одоо миний зүгээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч Варьете чуулгад ажиллаж байсан хугацааны лавлагаа авах гэсэн боловч тус байгууллага архивт мэдээллээ өгөөгүй байна. Иймд ажилласан жилийнхээ хугацааг шүүхээр тогтоолгох шаардлага үүсэн. Иймд Ж.******* намайг 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд АДХ-ын гүйцэтгэх захиргааны харьяа эстрадын дуу бүжгийн Варьете чуулгад үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж.******* нь 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд АДХ-ын гүйцэтгэх захиргааны харьяа эстрадын дуу бүжгийн Варьете чуулгад үйлчлэгчээр ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

  Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/ХХ 8 тал/-оор тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

  Хүсэлт гаргагч Ж.******* 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд АДХ-ын гүйцэтгэх захиргааны харьяа эстрадын дуу бүжгийн Варьете чуулгад үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болон түүний гаргасан хүсэлт, Ж.*******ийн 284147 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 4-5-тал/, Нийслэлийн архивын газрын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 225 дугаартай тодорхойлолт/ХХ 6 тал/, Үндэсний төв архивын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 370 дугаартай тодорхойлолт/ХХ 7 тал/, Ж.*******ийн 480591 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/ХХ 9-10 тал/, ийн гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай шийдвэрийн хуулбар/ХХ 11-14 тал/, , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 19-24 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдийн *** дугаартай шийдвэрийн хуулбар/ХХ 25 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба Ж.*******ийн хүсэлтээр гэрч ,  нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд Ж.*******ийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ын *******/РД:*******/-ийг 1989 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны харьяа Эстрадын дуу бүжгийн Варьете чуулгад үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***