2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04776

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 27

191/ШШ2025/04776

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч ******* нь Улаанбаатар хотыг бүрэн хамарсан өндөр хурдтай хэрэглэхэд хялбар, байгаль орчинд хор хөнөөлгүй, ухаалаг техник технологид суурилсан утасгүй сүлжээ (Wi-Fi) болон Шилэн кабелиар интернетийг хувь хэрэглэгч болон албан байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Хариуцагч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ******* үйлчилгээний 244096155 тоот хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр ******* нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгч нь сар бүрийн 05-аас 20-ны дотор 27.500 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Мөн гэрээний дагуу шинээр хэрэглэгчид LITE-5, ROUTER, VOO тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч үйлчилгээг гэрээ байгуулснаас хойш зохих ёсоор хүргэж ирсэн. Гэрээний 4.4-ийн дагуу Хариуцагч нь сар бүрийн 20-ны дотор төлбөрийг төлж барагдуулах үүргийг хэрэглэгч хүлээсэн боловч 5 сарын хугацаанд 54.93 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй хугацаа хэтрэлттэй компанийг хохироосоор байна. Мөн түүнчлэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-д төлбөр төлөөгүй 2 сар болсон бол тоног төхөөрөмжийн төлбөрийг үйлчилгээ үзүүлэгчид бүрэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулахыг 137778 тусгай дугаараас мессеж илгээх мөн ******* лавлах утаснаас хэд хэдэн удаа утасдаж шаардсан боловч төлбөр барагдаагүй болно. Нэхэмжлэгч нь ******* үйлчилгээний хэрэглэгчийн гэрээний дагуу төлөх үүрэгтэй 2024 оны 7, 8 дугаар сарын төлбөр болох 54.993 төгрөг болон түүнчлэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-ийн дагуу тоног төхөөрөмжийн төлбөр болох 464.000 төгрөг, нийт 491.493 төгрөгийг хариуцагч ******* гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх ******* нэхэмжлэлийн хувийг гардуулахаар түүний иргэний үнэмлэхний хаяг болох *******, *******, ******* хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тодорхойлолтыг хорооны засаг дарга тодорхойлсон байх тул...." гэх үндэслэлээр хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 197/132025/08553 тоот шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, нэхэмжлэх, зарлагын баримт, Tentech үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ, *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /4-11/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаас *******, нөгөө талаас ******* нар тохиролцож 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээ болон иргэний үнэмлэхний лавлагаанд түүний оршин суух хаягийг *******, *******, , гэж тэмдэглэжээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн дүгээр шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар ******* *******, *******, , хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.

2.******* /бүртгэлтэй хаяг *******, *******, ,  /-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /төлөөлөгч , утас:/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ