| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/04455/И |
| Дугаар | 191/ШШ2025/04775 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/04775
| 2025 05 27 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******** дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлах ******* /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн ******* сумын нутаг ******* нэртэй газарт байрлах төмөр замтай ачилт буулгалтын талбайг эзэмшдэг бөгөөд уг талбайд иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр тэдний нүүрс, жонш гэх мэт ашигт малтмалыг буулгаж өөрийн төмөр замаар ачааны вагон захиалан оруулж ачих үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Дээрх үйл ажиллагааг эрхлэн явуулахад хамгийн чухал зүйл нь ачааны вагон байдаг бөгөөд Монгол улсын нөхцөл байдал, зах зээлийн эрэлтээс хамаарч ачааны вагоны олдоц хязгаарлагдмал байдаг. Уг хүндрэлтэй нөхцөл байдлыг мэддэг ******* гэх хүн нь ачааны вагон захиалан талбайд оруулж ирж чадна гэж итгэл үнэмшил төрүүлэн урьдчилгаа төлбөрт 50.000.000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр авсан боловч өнөөдрийг хүртэл вагон захиалж өгөөгүй, мөн дээрх төлбөрийг буцаан шилжүүлэхгүй байгаа болно. Урьдчилгаа төлбөр 50.000.000 төгрөгийг *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал хаан банкны ******** тоот данснаас *******ийн өгсөн данс болох хаан банкны нэртэй тоот дансанд шилжүүлсэн. Манай компани нь 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хариуцагч *******д холбогдуулан 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж холбогдох материалыг хавсаргаж өгсөн. Гэвч хариуцагч *******д нэхэмжлэлийн хувийг гардуулахаар нэхэмжлэлийн хувийг хүргүүлсэн боловч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй болох тогтоогдсон тул хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан байна. Хариуцагч ******* нь ******** дүүрэг, *******хороо, ******* байр, ******* тоотод оршин суудаггүй болох нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тодруулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 5 тоот шүүгчийн захирамж, тооцооны үлдэгдэлийн баталгаа, шилжүүлгийн мэдээлэл зэргийг ирүүлжээ. /4-8/
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* нь *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас *******, нөгөө талаас ******* нар харилцан тохиролцож тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдсэн байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ********* дугаар шүүгчийн захирамжаар ********* дүүрэг, ********* хороо, ********* байр, ********* тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
4.Шүүхээс бүртгэх байгууллагын Хур системээс гаргуулсан лавлагаагаар 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар овогт албан ёсны бүртгэлтэй хаяг ********* дүүрэг, ********* хороо, ********* байр, ********* тоот буюу дээрх шүүгчийн захирамж дах хаягтай тохирч байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт /РД:/-г эрэн сурвалжилсугай.
2.******* /бүртгэлтэй хаяг: ******** дүүрэг, ******** хороо, ********байр, ******** тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /төлөөлөгч , утас:, / талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ