| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0317/Э |
| Дугаар | 337 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 337
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1808000490340 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Гнь тоотод 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “архи нэмж ууна, уулгахгүй” гэх асуудлаас маргалдан гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Дыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Гнь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Баянтурууны 3-8 тоотод 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “архи нэмж ууна, уулгахгүй” гэх асуудлаас маргалдан гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Дыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол /хх-5-13/
- хохирогч Б.Дын мөрдөн байцаалтад өгсөн:...Би Г.Г 2016 оноос хамтран амьдарч байна. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай ажлын шинэ жил болсон. 23:00 цагийн үед би нөхөртэйгөө харьсан. Тэгсэн Ганзориг машинд пиво ууна гээд уурлаад байсан. Тэр үед нь би дүүгээ дуудаад гэрээс гараад иртэл намайг үсдэж боож, газар унагаад зодсон. Удалгүй аав, ээж 2 нь гарч ирээд салгасан. 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, 8 дугаар сарын 24-ний өдөр, 11 дүгээр сарын 16-ны өдөр намайг зодож байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Миний биед учирсан гэмтэл нь хүзүү улайсан, зүүн хавирга хөндүүртэй байна...гэх мэдүүлэг /хх-14-15/, ...Би өргөдөлд дурдсан зөөврийн компьютэр, гар утсаа Ганзоригтой хэрэлдэж уурлаж байгаа өөрөө унагааж эвдэлсэн. Монетон гинжээ тасалсан байсныг олоод залгасан. Эд зүйл эвдэрсэн нь миний буруутай үйл ажиллагаанаас болсон. Тиймээс үнэлгээ гаргуулахгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Өргөдөлд бичсэн үйлдлүүдийг хэзээ болсныг санахгүй байна. Тухайн үедээ үзүүлж харуулсан эмчийн бичиг баримт болон гэрэл зураг авч байгаагүй. Одоо гомдолгүй...гэх мэдүүлэг/хх-22-23/
- гэрч Б.Жмөрдөн байцаалтад өгсөн:...Би он сарыг нь санахгүй байна. Ах, эгч 2 байгууллагын шинэ жил болсон, ирээд авчихаач гэхээр нь очиж авсан. Гэрт нь буулгасан. Харих замд эгч залгаад эргээд тэднийд очсон. Очиход эгч Ганзориг зодчихлоо гээд уйлаад байсан. Тэгээд цагдаа дуудсан. Яг маргалдах үед нь хажууд нь байгаагүй...гэх мэдүүлэг /хх-24-25/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №232 дугаартай шинжээчийн:...Б.Дын биед зүүн талын 8-р хавирганы цуурал, цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун эгэмд цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, эрүүнд зулгаралт, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-27/
- шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалтад өгсөн:...Би Д 2016 оноос эхлэн хамтран амьдарч байгаа. Хоорондын бага зэрэг маргаанаас болж гар хүрч гэмтэл учруулсан. Энэ хэрэгтээ маш их гэмшиж байна. Одоо бид 2 эвлэрээд хамт амьдарч байгаа. Манай эхнэрт одоо ямар нэгэн өвчин гэмтэл байхгүй. Эхнэр бид 2 нэг байгууллагад хамт ажилладаг. Манай байгууллагын шинэ жил болоод дуусгаад харьсан. Би нилээн согтсон байсан болохоор эхнэртэйгээ маргалдсан. Би эд зүйлийг устгаж гэмтээж байсан зүйл байхгүй. Хэрэлдэж, маргалдах үед манай эхнэр өөрөө над руу эд зүйлээ шидэх зэргээр гар утсаа эвдэж байсан. Би эхнэрээ нэг удаа алгадсан. Тэгсэн газар унасан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-16-17, 37-38/
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруутайгаа маргахгүй байна, нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.Гнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх тул шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр буюу хүч чадлаа дайчилсан хүсэл зориг нь, идэвхтэй үйлдэл ба хор уршгийн хоорондын шалтгаант холбоо нь нотлох баримтын хууль ёсны эх сурвалжаар тогтоогдсон гэж үзнэ.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.Д нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-92/ гэжээ.
Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал
Шүүгдэгч нь ял шийтгэлгүй /хх-39/, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Бусад асуудал
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, инженер ажилтай зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Г 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Гнь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР