Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/15

 

 

*******, *******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор ,

Яллагдагч *******,

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч *******

 Яллагдагч *******ийн өмгөөлөгч *******               

                Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/172 дугаар шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцлийн дагуу *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2122001780147 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч *******гийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: овгийн ын , Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто краны оператор мэргэжилтэй, ам бүл 3, ээж дүүгийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14-р хороо, тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо тоотод найз ын хамт түр оршин сууж байгаа, урьд нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 335 дугаар захирамжаар 1 жил 7 cap 24 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //

Яллагдагч: овгийн ийн , Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашин механизм засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот,  Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо, тоотод оршин суух хаягтай, Хилчин хотхоны хажууд замаскийн үйлдвэр ажиллуулдаг, урьд нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 949 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 646 дугаар ял дүйцүүлэн хасах шүүгчийн захирамжаар биечлэн эдлэх ялыг 5 жил 5 сар 25 хоногоор тооцож, мөн тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 314 дугаар захирамжаар 2 жил 4 сар 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: //

           Яллагдагч: овгийн , Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын дасгалжуулагч, автомашин механизм инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо тоотод оршин суух хаягтай, хувиараа, урьд нь ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: //

           Яллагдагч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р баг Эрүү, бэрхийн бууц гэх газарт байх эртний 2 ширхэг хиргисүүр буюу түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           Дундговь аймгийн Прокурорын газраас: Яллагдагч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р баг Эрүү, бэрхийн бууц гэх газарт байх эртний 2 ширхэг хиргисүүр буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

                Яллагдагч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р баг Эрүү, бэрхийн бууц гэх газарт байх эртний 2 ширхэг хиргисүүр буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Яллагдагч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р баг Эрүү, бэрхийн бууц гэх газарт байх эртний 2 ширхэг хиргисүүр буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2122001780147 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Дундговь аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:  Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 172 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ. Шүүхээс

1. Эрүүгийн 2 дахь хавтаст хэргийн 164-171 дэх талд Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус шүүх 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж 2023/ШЗ/190 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан мөрдөгчөөс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорт ирүүлсэн байна. /2 дахь хавтаст хэргийн 203 дахь тал/

Гэвч мөрдөгчийн дээрх саналтай ирүүлсэн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх ба 2 дахь хавтаст хэргийн 204-205 дахь талд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор 10 дугаартай тогтоолоор тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын үйлдсэн гэх 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 27а дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгосон байна. Гэтэл дээрх дугаар бүхий яллах дүгнэлт хэрэгт огт авагдаагүй, энэ дугаартай яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулж өгсөн эсэх талаархи баримт байхгүй, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар “27а” дугаартай яллах дүгнэлт гардаж аваагүй талаар тайлбар гаргав.

Шүүхэд шилжиж ирсэн 3 хавтас 513 хуудас хэргийн материалд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ын үйлдсэн гэх 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 27а дугаартай яллах дүгнэлт огт байхгүйгээр  үл барам оролцогч нарт гардуулж өгөөгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт тусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичиг, зүйлээс бүрдэнэ” гээд 2 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, бусад баримт бичиг, эд зүйлийг тэмдэглэл үйлдэж, эсхүл төрийн албан хэрэг хөтлөх журмын дагуу бүртгэж, хавтаст хэрэгт тусгаж, хавсаргана” гэж, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулна ...” гэж тус тус хуульчилсныг зөрчсөн үйлдэл болно.

Түүнчлэн уг хэрэгт хамгийн сүүлд Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 276 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байх боловч яллах дүгнэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр буюу бүтэн 5 сарын дараа яллагдагч нарт гардуулсан байна.

Иймд прокурор өөрийн үйлдсэн яллах дүгнэлтийг ямар шалтгааны улмаас хэрэгт хавсаргаагүй болох, эсхүл прокурор хавтаст хэрэгт хавсаргасан атал бусад этгээдийн буруутай үйлдлийн улмаас үрэгдсэн, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэргээс бичгийн баримтыг санаатай үрэгдүүлсэн эсхүл устгасан аль болохыг тогтоох шаардлагатай байх ба үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Мөн эрүүгийн хэрэгт прокурорын туслах ажилтан яллах дүгнэлтийг гардуулах зорилгоор яллагдагч нарт утсаар мэдэгдсэн гэх тэмдэглэлийг 3 дугаар хавтаст хэргийн 1 дэх талд үйлдсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь заалт зөрчигдөж буй эсэх, түүнчлэн прокурорын туслах ажилтны үйлдсэн гэх тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд нийцэж буй эсэхийг нягтлан тогтоох шаардлагатай байна.

2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газраас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 4/409 дугаартай албан бичгээр “Тус сумын Далай баг Эрүү, Бэрхийн бууцанд байрлалтай 2 хиргисүүрийг сэргээн засварлах ажлын хөлс болох 4.110.000 /дөрвөн сая нэг зуун арван мянга/ төгрөгийг 100081455406 дугаартай дансанд тушааж өгнө үү/ гэх албан бичиг ирүүлсний дагуу яллагдагч *******аас уг мөнгийг тушаасан талаарх баримтууд 2 дугаар хавтаст хэргийн 150-151 дэх талд авагдсан байна. Гэтэл Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 27б дугаартай яллах дүгнэлтэд уг сэргээн засварлах зардал төлөгдөөгүй гэж дурдсан байна.

Дээрх байдлаас дүгнэхэд прокуророос уг зардал төлөгдсөн эсэхийг тодруулаагүй, аль эсхүл хэргийн материалтай бүрэн танилцаагүй аль болох, эсхүл дахин яллагдагч нараас гаргуулах шаардлагатай байгаа аль болох нь ойлгомжгүй.

Түүнчлэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар нь дээрх хиргисүүр засварлах зардлын мөнгө хүлээн авсан эсэх, хэрэв авсан бол зориулалтын дагуу хиргисүүр эсхүл бусад байгууламжийг сэргээн засварлахад зарцуулсан эсэх, уг хиргисүүр тайлгын байгууламж аль болохыг сэргээн засварлахдаа мэргэжлийн байгууллага /Соёлын өвийн төв/-н албан хаагч, мэргэжилтэн, эрдэмтнийг урьж оролцуулан тэднээр хийлгүүлсэн болохыг тогтоох шаардлагатай байна.

Мөн дээрх хиргисүүр засварлахад зориулсан гэх уг зардлыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын тоот дансанд төвлөрүүлэх нь холбогдох дүрэм журамд нийцэж буй эсэх, эрх хэмжээ олгогдсон эсэхийг тогтоох нь зүйтэй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ”-г шалгах ажиллагаагаар тогтоох талаар хуульчилсан болно.

3. Захирамжийн 2 дахь заалтад дурдсанчлан хэрэв хиргисүүр байгууламж аль болохыг сэргээн  засварлахдаа мэргэжлийн шинжээч, энэ талаар дүгнэлт гаргасан этгээд хэрэв оролцсон бол хиргисүүр эсхүл бусад зүйл аль болохыг нүдээр үзсэн эсэх энэ талаарх нөхцөл байдлыг тодруулахаар мэдүүлэг авах, гэрэл зураг, эсхүл сэргээн засварлаж байгааг баримтжуулсан бусад баримт бичиг бий эсэхийг шалган тогтоож хэрэгт хавсаргах. /Соёлын өвийн үндэсний төвийн шинжээчийн 2С22 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтэд ... хиргисүүр мөн болохыг хэрэгт авагдсан гэрэл зургийг үндэслэн тогтоов...” гэх агуулгаар тусгагдсан байсан ба энэ дүгнэлттэй тохирч буй эсэх/

4. Яллагдагч нарт холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг Эрүү, бэрхийн бууц гэх газарт байх эртний 2 ширхэг хиргисүүр буюу түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт дурдсанчлан “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад/” байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай боловч мөрдөн шалгах ажиллагаагаар гэмтсэн, эсхүл эвдсэн аль болох буюу гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоож чадаагүй байх ба захирамжийн 2, 3 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж гүйцэтгэхдээ энэ талаар тодруулбал зохино.

Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхэд дээр дурдагдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно гэж дүгнэжээ.

Шүүгчийн захирамжийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хяналтын прокуророос хэрэгт 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаартай шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 27а дугаартай яллах дүгнэлт үйлдсэн ба яллах дүгнэлтийг хэрэгт хавсаргаагүй нь хяналтын прокурорын үйл ажиллагааны шинжтэй алдаа гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийг хэрэгт хавсаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийг 1, 2 дахь хэсгийг зөрчиж байгаа хэдий ч мөрдөн шалгах ажиллагаатай холбогдолгүй, улмаар оролцогчийн эрхийг зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.

Дээрх яллах дүгнэлтийг яллагдагч ирээгүй шалтгааны улмаас гардуулах ажиллагаа хийгдээгүй байх бөгөөд Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокуророос хянаад 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор прокурорын яллах дүгнэлтийг нэгэнт хүчингүй болгож шийдвэрлэсэн буюу яллах дүгнэлтийн үйлчлэл зогссон учир гардуулах ажиллагаа хийгдэх шаардлагагүй байна. Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос шалтгаалахгүйгээр хэргийн оролцогчоос гомдол гаргасан, яллах дүгнэлт гардуулах зорилгоор дуудахад хүрэлцэн ирээгүй зэрэг шалтгаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагаа удаашрах эсхүл хийгдэх шаардлагагүй болж байна.

Прокуророос яллагдагч *******, *******, ******* нарт яллах дүгнэлтийг гардуулах зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 23, 24-ны дугаартай дуудан ирүүлэх хуудас хаягаар хүргүүлэх, аймаг дахь Цагдаагийн газарт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1/70 дугаартай “Яллагдагч нарыг даруй ирүүлэх тухай' албан бичиг хүргүүлэх зэрэг арга хэмжээг авсан ба яллагдагч *******аас 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн зэргээр яллах дүгнэлт гардуулах ажиллагаа удааширчээ.

2. Хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч оролцож, хэргийн талаар болон хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар илэрхийлж оролцсон ба нэхэмжилсэн 4,110,000 төгрөгийг тус газрын 100081455406 дугаарын дансанд шилжүүлж, хохирлыг барагдуулсан талаарх баримтыг хэрэгт хавсаргасан байна.

Харин яллах дүгнэлтэд хохирол төлөгдөөгүй мэтээр бичиж техникийн шинжтэй, хайхрамжгүй алдаа гаргасан бөгөөд шүүхээс баримтыг үнэлж шийдвэрлэх боломжтой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.

Түүнчлэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын дансанд төвлөрүүлсэн нь үндэслэлтэй эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэх, сэргээн засварласан эсэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан эсэх нь цаг хугацааны асуудал бөгөөд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулах боломжтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, мөн зүйлийн 5 дахь хэсэг “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан байна.

Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол тодорхойлогдохгүй бөгөөд хор уршгийн хэмжээ нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл түүх соёлын дурсгалт зүйлийг эд хөрөнгөтэй харьцуулах боломжгүй, хууль бус үйлдэл хийгдсэнээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг байна.

3. Соёлын өвийг эсрэг гэмт хэрэг нь тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ буюу хууль журам бөгөөд халдлагын зүйл нь унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ, цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дурсгалыг хэлнэ. Яллагдагч нараас тухайн объектод хууль бусаар халдсанаар гэмт хэрэг төгссөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хэрэг бүртгэлт. мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно"-т заасан агуулгын хүрээнд хийгдвэл зохих ажиллагаа хийгдсэн бөгөөд хэргийн улмаас үүссэн хор уршгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад арилгасан байхыг шаардах нь хуульд нийцэхгүй буюу мөрдөгч, прокурор, шүүгчээс үл хамаарах нөхцөл байдал гэж үзэхээр байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг "гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”-т заасныг нотлох үүргийг мөрдөгч, прокурор. шүүгчид тус тус үүрэг болгосон байна. Өөрөөр хэлбэл яллагдагч нарын өсгөн мэдүүлгүүд бусад баримтуудын харилцан хамаарал зэрэгт дүгнэлт хийхэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, яаж хэрхэн үйлдсэн талаар арга хэлбэрийг тодорхойлогдсон байх бөгөөд шүүх хуралдаанаар үйлдлийн арга хэлбэрт хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж байна.

Түүнчлэн "эвдсэн гэмтээсэн” гэх ойлголт нь хууль бус нэг үйлдлээр илэрхийлэгдэх бөгөөд түүнийг сэргээн засварласны дараагаар эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн зорилгоор ашиглах боломжтой, түүх, соёлыг илэрхийлсэн хэвээр байхыг ойлгоно' гэж тайлбарлагдаж байна.

Түүнчлэн шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна”-т зааснаар хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэх боломжтой байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх нөхцөл байдал болж байна.

 Иймд шүүгчийн 172 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Яллагдагч  *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 172 дугаар шүүгчийн захирамж хууль зүйн хувьд үндэслэлтэй гарсан. Хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Бэрхийн бууц гэх газар байсан булшийг ухсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан. Тухайн булш нь дархан цаазтай бүсэд хамаарч байгаа эсэх, хамгаалалтад авсан тухай баримт хавтаст хэрэгт байхгүй. Дархан цаазтай газар бол нэр усаараа тухайн хамгаалалтын бүсэд орох ёстой. Өөрөөр хэлбэл, хамгаалалтын бүсэд Бэрхийн бууц гэж ороогүй байна. Мөн тухайн хамгаалалтын бүсийн газрын зураг гэх зураг нь  шаардлага хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн  2024 оны 05 сарын 28-ны өдрийн 172 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

Яллагдагч  *******ы өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нотлогдвол зохих байдал нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг болсон газрыг шалган тогтоох ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай байсан. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хүсэлт тавьж урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг зарлуулсан байдаг. 2015 оны 8 тоот тогтоолоор Бэрхийн бууц нь кадастрын зургаар үнэхээр тухайн орон нутгийн хамгаалалтын газарт хамаарч байсан уу, үгүй юу гэдэг ажиллагааг хийлгүүлье, шинжээч томилуулъя гэдэг хүсэлтийг өмнөх шүүх хуралдаанд гаргаж байсан. Ерөнхийдөө хангаж шийдсэн гэж ойлгож байгаа. Иймээс анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 18-ны 172 дугаартай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн уг хэргийн нотлогдвол зохих байдал нь огт нотлогдоогүй буюу шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байдаг. Шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлууд байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаах саналтай байна гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан дүгнэлт хийхэд тухайн гэмт хэрэг нь хэзээ, хаана, хэрхэн яаж үйлдэгдсэн нь тодорхой бөгөөд шүүхээс үнэлэлт дүгнэлт хийх бүрэн боломжтой байна гэж үзэж байна. Иймд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шүүгчийн 172 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Прокуророос *******, *******, ******* нарыг бүлэглэн 2021 оны 08 сарын 26 өдөр  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р баг, Эрүү, Бэрхийн бууц гэх газарт байрлах эртний 2 ширхэг хиргэсүүр буюу түүх соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

  1. Шүүх *******, *******, ******* нарт холбогдох 3 хавтас 513 хуудас хэргийн материалд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ын үйлдсэн гэх 2023 оны 08 сарын 11 өдрийн 27а дугаартай яллах дүгнэлт огт байхгүй, оролцогч нарт гардуулж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Хэргийн материалд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ын үйлдсэн гэх 2023 оны 08 сарын 11 өдрийн 27а дугаартай яллах дүгнэлт авагдаагүй боловч дээрх яллах дүгнэлтийг Дундговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2023 оны 10 сарын 06 өдрийн 10 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, яллах дүгнэлтийн үйлчлэл зогссон байна.

Дундговь аймгийн Прокурорын газар *******, *******, ******* нарт холбогдуулан үйлдсэн 2023 оны 08 сарын 11 өдрийн 27а дугаартай яллах дүгнэлтийг оролцогч нарт гардуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх  боловч хэргийг прокурорт буцааж, хүчингүй болсон 27а дугаартай яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулах ажиллагааг нөхөж хийх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах,  хэргийн оролцогч нарыг чирэгдүүлэх үр дагаврыг үүсгэнэ. Иймд прокурорын эсэргүүцлийн хэсэг үндэслэлтэй гэж үзнэ.

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 05 сарын 28 өдрийн 2024/ШЗ/172 дугаартай захирамжид ... “яллагдагч *******аас хохирол 4.110.000 төгрөгийг тушаасан баримт 2-р хавтаст хэргийг 150-151 дугаар талд авагдсан. 2023 оны 11 сарын 03 өдрийн 27б дугаартай яллах дүгнэлтэд сэргээн засварлах зардал төлөгдөөгүй гэж дурдсан. Дээрх байдлаас дүгнэхэд прокуророос уг зардал төлөгдсөн эсэхийг тодруулаагүй, аль эсхүл хэргийн материалтай бүрэн танилцаагүй, эсхүл яллагдагч нараас гаргуулах шаардлагатай аль болох нь тодорхойгүй.  Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газар дээрх зардлын мөнгийг хүлээн авсан эсэх, уг зардлыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газрын тоот дансанд төвлөрүүлэх нь холбогдох дүрэм журамд нийцэж буй эсэх, эрх хэмжээ олгогдсон эсэх, зориулалтын дагуу зарцуулсан эсэх, мэргэжлийн байгууллага, албан хаагч, мэргэжилтэн, эрдэмтнийг оролцуулсан, тэднээр хийлгэсэн эсэхийг тогтоох шаардлагатай” гэж шүүх дүгнэжээ.

          ******* нарт холбогдох хэргийн 2-р хавтасны 151 дугаар талд 4.110.000 төгрөгийг яллагдагч *******аас Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-н 100081455406 дугаартай дансанд тушаасан хуулбар баримт авагдсан бөгөөд прокурорын эсэргүүцэлд дээрх төлбөр төлөгдсөн болохыг дурдсан.

          Яллагдагч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт Дундговь аймгийн Прокурорын газраас үйлдсэн 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 27б дугаартай яллах дүгнэлтэд төлбөр төлөгдөөгүй гэж  дурдсан ба яллагдагч нар хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул энэ үйл баримтыг үгүйсгэх нөхцөл болохгүй юм.                   

          Мөн хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр дээрх 2 обьектыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн  5 дугаар зүйлийн  5.1.5.-д зааснаар  хиргисүүр буюу түүх соёлын үл хөдлөх дурсгал болохыг тогтоосон байх бөгөөд шүүх шаардлагатай гэж үзвэл шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлыг оролцогчдын хүсэлтийн дагуу шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан дүгнэлт гаргасан үндэслэл, шалтгааны талаар тодруулах боломжтой.

          Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р баг, Эрүү, Бэрхийн бууц гэх газарт байрлах эртний 2 ширхэг хиргэсүүр буюу түүх соёлын үл хөдлөх дурсгал байрлаж буй газрын талаарх баримтуудыг шүүхийн шатанд нотлох баримтыг шаардлага хангуулан бүрдүүлэх буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байна.

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 05 сарын 28 өдрийн 2024/ШЗ/172 дугаартай захирамжид “... Яллагдагч нарт холбогдуулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р баг, Эрүү, Бэрхийн бууц гэх газарт байх эртний 2 ширхэг хиргисүүр буюу түүх соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч ... мөрдөн шалгах ажиллагаагаар гэмтсэн, эсхүл эвдсэн аль болох буюу хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоож чадаагүй, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй”  гэж дүгнэжээ.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан ... бол”  гэж гэмт хэргийг обьектив талыг хуульчлан тодорхойлсон байх тул Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р баг, Эрүү, Бэрхийн бууц гэх газарт байх эртний 2 ширхэг хиргисүүр буюу түүх соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, эсхүл гэмтээсэн үйлдлийг ялгамжтай тогтоох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.          

         Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.

         Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/172 дугаартай шүүгчийн захирамжийг  хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   

 

    ШҮҮГЧИД