Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2024/00852

 

             

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ны Дорнод салбарын нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Болдхуяг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* *******тай ЗГ4705109465 дугаартай зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай цалингийн зээл авсан. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,238,781.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШЗ2023/03402 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, ******* овогт ************** шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,       

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ны Дорнод салбар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Т.Ууганбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “******* *******” Х-тай 4705109465 тоот зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай зээлсэн байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь цалингийн зээл хүсэгч иргэдийн өргөдлийн маягт, уг зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтаар нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч “******* *******” нь зээлдэгч *******т холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж байгаа тайлбар, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШЗ2023/03402 дугаартай захирамжаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийхээр хуульчилсан байх тул *******ыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч байгууллага “******* *******” -д мэдэгдэхийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, ******* овогт ************** эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ыг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч “******* *******” -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус *******ын Дорнод салбарт /утас:*******/ мэдэгдэхийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Х.ОТГОНЖАРГАЛ