| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01048/И |
| Дугаар | 138/ШШ2024/00855 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 138/ШШ2024/00855
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Голомт бизнес төвийн 1 давхарт байрлах, 3379396 регистрийн дугаартай, “Дорнод финанс *******” *******-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Болормаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЗГ47000105 тоот зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Гэвч ******* нь одоог хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд үндсэн зээл, хүү, хүүгийн авлага, нэмэгдүүлсэн хүүг тооцоход нийт 2,226,940 төгрөг болж байна. Дээрх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч ******* нь оршин суух хаягандаа байхгүй, түүнтэй холбоо барих боломжгүй болоод байна. ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* ******* 2 гудамжны 1 тоотод албан ёсны хаягтай ч Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотод амьдарч байсан. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, овогт ийн г шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дорнод финанс *******” ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Дорнод финанс *******” *******-тай ЗГ47000105 тоот зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зээлдэгчийн өргөдөл, анкет, уг зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтаар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч “Дорнод финанс *******” ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж байгаа тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийхээр хуульчилсан байх тул *******г эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч байгууллага “Дорнод финанс *******” *******-д мэдэгдэхийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, овогт ийн г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******г эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч “Дорнод финанс *******” *******-д /утас:89450303, 99588008/ мэдэгдэхийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ