| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01013/И |
| Дугаар | 138/ШШ2024/00857 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 138/ШШ2024/00857
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие автомашин худалдаж авахаар болж цалингийн зээл авсан. Тэр үед ажлын хүн болох Б.Түвшинбаяр нэг автомашины зураг харуулаад зарна гэж хэлсэн. Би Б.Түвшинбаяртай ярилцаад автомашиныг худалдаж авахаар болсон. Б.Түвшинбаяр автомашины эзэнд нь урьдчилгаа өгөх ёстой гэхээр нь мөнгийг шилжүүлээд орой нь Б.Түвшинбаяр бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очиход Б.Түвшинбаяр “автомашины эзэн уурхайд ажилдаг болохоор ажил руугаа явсан байна. Уурхайгаас ирэхээр нь автомашиныг чинь аваад өгнө” гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Б.Түвшинбаяр миний мөнгийг өгөхгүй байгаа бөгөөд хаана амьдарч байгаа гэдэг нь тодорхойгүй байна гэв. Хариуцагч *******т холбогдуулан 5,760,000 төгрөг гаргуулахаар эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан. Гэвч ******* нь байгаа хаягтаа байхгүй, утас нь холбогдохгүй байх тул хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлт гаргаж байна. 2024 оны 08 дугаар сарын дундуур мөнгөө асууж гэрт нь очиход Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, элит хотхоны 208-3-34 тоотод оршин сууж байсан. Одоо энэ байранд нь хадам ээж, хүүхдүүд нь оршин суудаг. ******* нь махлагдуу, 165-175 см өндөртэй богино халимаг үстэй. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, ******* Түвшинбаярыг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д автомашин худалдахаар тохиролцож 5,760,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан байх бөгөөд худалдах-худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан дээрх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суух хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүхэд гаргаж байгаа тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хийхээр хуульчилсан байх тул ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч байгууллага *******д мэдэгдэхийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, ******* Түвшинбаярыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч *******д /утас: 88974295/ мэдэгдэхийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ