2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/00688

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 27 191/ШШ2025/00688

20222023

182/ШШ2023/01303

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо,  гудамж, өөрийн байр хаягт байрлах ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, хороо, гудамж,  тоот хаягт оршин суугч ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14,035,618 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,035,618 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус банктай 2010108258 дугаартай зээлийн гэрээ байгуулж 14,000,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 712,320.71 төгрөг, зээлийн хүү 406,882.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,617.1 төгрөг төлж, зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний хугацаа хэтэрсэн хоног 95, зээлийн үлдэгдэл 13,287,679 төгрөг, хүү 736,697 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,242 төгрөг нийт 14,035,618 төгрөг байна. Хариуцагчийн\зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 14,035,618 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжилсэн 14,035,618 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,340,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,340,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,340,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,340,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,340,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,335,618 төгрөгөөр нийт 14,035,618 төгрөгийг төлж барагдуулна. Иймд эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбартай танилцаж, зөвшөөрч байх тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,035,618 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2010108258 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, 14,000,000 төгрөгийг 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл олгосон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,340,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,340,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,340,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,340,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,340,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,335,618 төгрөг нийт 14,035,618 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,035,618 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,340,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,340,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,340,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,340,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,340,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,335,618 төгрөг нийт 14,035,618 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,128 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 114,064 төгрөг, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 114,064 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ