Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2024/00858

 

  

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* хүсэлттэй,

            “*******ыг захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Батболд

Гуравдагч этгээд *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2024/00506 дугаартай *******ээр *******ыг Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч өвчтний түүх нээж, албадан эмчилгээний зорилго ач холбогдол, эмнэлгийн дотоод журам, эмчлүүлэгчийн эрх, үүргийг танилцуулан Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам”-ын дагуу эмчилгээ хийсэн. Энэ хугацаанд хордлого тайлах эмэн эмчилгээ, төгс эмчилгээ болох сэтгэл заслын өдөрт 5 цагийн хугацаанд авч эмчлэгдсэн. ******* нь эмчилгээ хийгдэх явцад эсэргүүцэл үзүүлсэн зүйл байхгүй, үйл ажиллагаанд идэвхитэй оролцож туслах тогоочоор ажилласан байдаг. Дээрх байдлуудыг харгалзан *******ын албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох дүгнэлтийг гаргасан. Иймд эмчлүүлэгч *******ын биеийн зовуурь арилж, сайжирсан тул албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэв.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би албадан эмчилгээний сургалтад тогтмол хамрагдсан. Дахин архи, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр хүүхдийн хамт амьдрах хүсэлтэй байна. Иймд албадан эмчилгээг дуусгавар болгож өгн үү гэв. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* ******* газар нь тус шүүхэд *******ын эмчилгээний үр дүнг харгалзан захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн шүүхийн *******ээр дуусгавар болно” гэж заажээ.

Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд архины албадан эмчилгээнд хамрагдсанаар *******ын биеийн зовиур арилж, сайжирсан, түүнд хийсэн эмчилгээ үр дүнтэй болсон болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлт, тайлбар,

2. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон ЭХ-22/09/3952 дугаартай “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээний хуулбар,

3. Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/37 дугаартай “Эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын хуулбар,

4. Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* Зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмч нарын зөвлөгөөний 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 6 дугаартай дүгнэлт,

5. Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсгийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаартай тэмдэглэл,

6. Гуравдагч этгээд *******ын бичгээр гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар *******ыг захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т тус тус заасныг баримтлан ЖЭ82012606 регистрийн дугаартай, Алтчин овогт Тогтохбаярын Энхзулыг захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд ******* хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж *******ийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь *******ийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж *******ийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Х.ОТГОНЖАРГАЛ