| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/00035/И |
| Дугаар | 191/ШШ2025/00782 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/00782
| 2025 01 29 | 191/ШШ2025/00782 |
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, хаягт байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргалыг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч ******* ******* ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Ганзориг нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* *******тай ЗГ3005154973 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 183 хоног хугацаа хэтрүүлэн 4,450,982.52 төгрөгийн зээлийн төлбөртэй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Орхон аймаг, Баян-Өндөр,дугаар баг, тоот хаягт оршин сууж байсан. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн 142/ШЗ2024/06607 тоот захирамжаар бөгөөд одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй болох нь тогтоогдсон. Иймд Г.******* эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч ******* ******* ХК-иас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* *******ны гүйцэтгэх захирлын тушаал, Зээл болон барьцааны гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хүү тооцооллын хүснэгт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
3.******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээл болон барьцааны гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хүү тооцооллын хүснэгт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШЗ2024/06607 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хариуцагч Г.Ганзориг нэхэмжлэлд дурдсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг, тоот хаягт оршин суудаггүй болох нь багийн Засаг даргын тодорхойлолт, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогдсон гэх үндэслэлээр ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.******* холбогдох 4,450,982 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ганзоригийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул ******* ******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогтой Ганзориг /регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэстэй.
7.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогтой Ганзориг /регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Г.******* эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ХК /утас /‑д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ