| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01017/И |
| Дугаар | 138/ШШ2024/00859 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2024/00859
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: “*******ыг захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Батболд
Гуравдагч этгээд *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 138/ШШ2024/00414 дугаартай *******ээр *******ыг Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч өвчтний түүх нээж, албадан эмчилгээний зорилго ач холбогдол, эмнэлгийн дотоод журам, эмчлүүлэгчийн эрх, үүргийг танилцуулан “Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам”-ын дагуу эмчилгээ хийсэн. ******* эмчилгээнд хамрагдах явцдаа идэвхи санаачлагатай оролцсон бөгөөд Монгол АА нийгэмлэгийн 7 хоног бүрийн 1, 3, 5 дахь өдрүүдийн, христэд итгэгч пасторын 7 хоног бүрийн 2, 4 дэх өдрүүдийн сэтгэл заслын эмэн эмчилгээ болон уулзалтуудад хамрагдаж байсан. ******* дахин архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй гэсэн чин хүсэлтэй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд эмчлүүлэгч *******ын биеийн зовуурь арилж, сайжирсан тул албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгож өгнө үү гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би дахин архи, согтууруулах ундаа хэрэглэх бодолгүй байна. Би цаашид пастортойгоо холбоотой байж цуглаанд явж, борлуулалтын ажил хийх бодолтой байна. Иймд албадан эмчлэх хугацааг дуусгавар болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* ******* газар нь тус шүүхэд *******ын эмчилгээний үр дүнг харгалзан захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн шүүхийн *******ээр дуусгавар болно” гэж заажээ.
Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд архины албадан эмчилгээнд хамрагдсанаар *******ын биеийн зовиур арилж, сайжирсан, түүнд хийсэн эмчилгээ үр дүнтэй болсон болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлт, тайлбар,
2. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон ЭХ-22/09/3952 дугаартай “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээний хуулбар,
3. Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* даргын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/37 дугаартай “Эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын хуулбар,
4. Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* Зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмч нарын зөвлөгөөний 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7 дугаартай дүгнэлт,
5. Дорнод аймаг дахь ******* ******* ******* ******* зүүн бүсийн албадан эмчилгээний төвийн эмчлүүлэгчийг хүлээн авах, эмчилгээний хугацааг дуусгавар болгох, зогсоох тухай санал гаргах ажлын хэсгийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаартай тэмдэглэл,
6. Гуравдагч этгээд *******ын бичгээр гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар *******ыг захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т тус тус заасныг баримтлан ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* захиргааны журмаар албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь *******ийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ