Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/51

 

2019 12 19 2019/ДШМ/51

Б.П-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, Прокурор: Г.Сэндэнсүрэн, Шүүгдэгч: Б.П, Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Энхболд, Хохирогч: Б.М, Хохирогчийн өмгөөлөгч: Д.Доржханд, Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолтой Б.П-д холбогдох 1838001770106 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.П, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, ......... овогт Б-ны П, 1993 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ........../. Шүүгдэгч Б.П нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Мг байнга зодож, харгис хэрцгий харьцан гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр түүнийг зодож, хөнгөн хохирол учруулсан, мөн Б.М-тай согтуурсан үедээ хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч ......... овогт Б-ны П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг үргэлжилсэн үйлдлээр хүчиндсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Б.П-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2- т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.П-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-н цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг хорих ялын 71 /далан нэг/ хоногоор тооцож, түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Б.М нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Поос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 10-р сарын 23-ны өдөр шийдвэрлэгдсэн Б.П-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.П-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгч нь энэ хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т заасан “Энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгч анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд оролцох боломжгүй” гэсэн заалт, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т заасан “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан заалтын дагуу өмнө нь шүүгч нь Б.П-д холбогдох хэрэгт “цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ” авах асуудлыг 2019 оны 03-р сарын 15-нд, 2019 оны 10-р сарын 15-нд тус бүр хянан шийдвэрлэсэн байна. Ингэхдээ шүүгдэгчийн гэм бурууг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийхдээ шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зориуд зайлсхийж, шүүхээс оргосон гэж дүгнэж 2 удаагийн шийдвэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эрэн сурвалжилсан шийдвэр гаргасан. Энэ нь хэргийг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шүүгдэгчийн хувийн байдлын талаар урьдаас сөрөг дүгнэлтийг өөртөө бий болгож энэ нь хэргийг шийдвэрлэх, хорих ялыг өндөр тогтоох үндэслэл болсон байна. Хоёр: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.П-г гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэдгийг 11.7- д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээс ялгаж зааглаагүй, 2018 оны 03-р сард болсон хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд 2 удаа гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасныг зөрчиж Б.П-г 2013, 2015, 2018 онуудад эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж гэм буруутайд, мөн 2018 онд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай тус тус тооцсон нь Эрүүгийн хуулийг буру тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн заалтыг зөрчиж 2013, 2015 онд зодож байсан гэх үйлдлийг 2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн батлагдсан Эрүүгийн хуулиар зүйлчлэн шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн шүүхээс Б.П-д холбогдсон зөрчлийн тэмдэглэлүүдийг нотлох баримтаар үнэлж “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж үзэж байгаа ч Б.П нь Зөрчлийн тухай хуулийн 5.5- д заасан үндэслэл буюу “нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх дуудлагаар бүртгэгдэж байсан бөгөөд харин энэ хуулийн 5.4-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн” гэх дуудлагаар нэг ч удаа бүртгэгдээгүй байна. Гэтэл энэхүү зөрчлийн баримтыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт хамааралтай гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хохирогч М болон түүний ээж, аав нар Б.П-н зодсон үйлдлийг зөвхөн 2013, 2015, 2018 онд 3 удаа болсон гэдгийг бүгд гэрчилж мэдүүлдэг. Гэтэл хэрүүл маргаан үүсгээд цагдаад дуудлага өгч байсан бүх зөрчлийг гэр бүлийн хүчирхийлэл, зодсон гэдгээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. ... Өмгөөлөгчийн хувьд үнэхээр хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хууль зүйн хувьд эргэлзээгүй талаас нь тогтоолгоод шийдвэрлүүлэхийг хүсч байна. Арга буюу нөхөр нь эхнэрээ хүчиндсэн болох нь ийм хөтөлбөргүй эмчийн дүгнэлт, шинжээчийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг байна гээд буруутгах саналыг удаа дараа оруулсан боловч шүүх хэт нэг талыг барьж шүүгдэгч бол гэр бүлийн хүчирхийлэгч, хүчиндэгч, шүүхээс оргон зайлсан бүтэхгүй этгээд гэдгээр шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2, 16.3-т заасан заалтуудыг үндэслэн хэргийг тал бүрээс нь хянан хуулийн дагуу шийдвэрлэж Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Б.П давж заалдах гомдолдоо: Миний бие шүүхээс 3 жилийн хорих ял авсандаа гомдолтой байна. Эхнэр М-тай албан ёсны гэр бүл бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Намайг эхнэрээ хүчиндсэн гэх гэмт хэрэгт буруутгаж байгааг ойлгохгүй байна. Бидний хоорондын харилцаа хэвийн бөгөөд эхнэрийн зүгээс надад гомдсон, уурласан сэтгэлээр намайг буруутгаж харлуулах гэсэн бүх зүйлийг сөхөж, үнэн худал нь мэдэгдэхгүй олон зүйлээр буруутгаж, охин хүүхдүүдээ хүртэл оролддог, өөрийг нь хүчинддэг гэж гүтгэж үүнийг нь шүүх шударгаар харахгүйгээр шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Миний хувьд эхнэрээ 3 удаа зодсон, архи уудаг, архи уухаараа тавьтаргүй араншинтай, үүнээсээ болж олон удаа хадмуудтайгаа маргаж, эрүүлжүүлэгдэж байсан гэдэгтэй маргахгүй. Харамсаж, гэмшиж, өнгөрсөн хугацаанд гэр бүлээ бүрэн бүтэн авч явах гэж Улаанбаатар хот руу ажил хийж, орох оронтой болвол буцаад нийлнэ. Хамт амьдарна гэж итгэж эхнэртэйгээ 2019 оны 6 дугаар сард ярьж байсан. Үүнийг эхнэр ч шүүх хурал дээр хэлж байсан. Гэтэл ор үндэсгүй яг хэзээ, хэдэн удаа хүчиндсэн нь тодорхойгүй, би эрхтнээ хөхүүлэх гэдэг үйлдлийг ч огт мэдэхгүй байхад ингэж гүтгэж өгсөн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдсэнд гомдолтой байна. Үнэхээр намайг эхнэрээ хүчиндсэн гэх нотлох баримт Мгийн мэдүүлгээс өөр баримт байсан бол би хүлээн зөвшөөрмөөр байна гэжээ. Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.П-г гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Мг байнга зодож, харгис хэрцгий харьцан гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр түүнийг зодож хөнгөн хохирол учруулсан, мөн Б.М-тай согтуурсан үедээ хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 12.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсгээр зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Б.П-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.П-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.П нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.М-тай харгис хэрцгий харьцаж, 2013 онд нүүрэн тус газарт нь гараараа цохиж, 2015 онд Улаанбаатар хотод хоолойг нь боож, алгадаж, 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 15-10 тоотод бусадтай хардаж зүүн талын чих рүү нь гараараа алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Гэсэн хэдий ч шүүгдэгчийн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй. Учир нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон...” үйлдлийг Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” /2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201/ гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан учир хууль хэрэгжихээс өмнөх үйлдлийг “байнга” үйлдсэн шинжид хамааруулах нь Эрүүгийн хууль буцаан хэрэглэх зарчимд нийцэхгүйн дээр дээрх үйлдлүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулах нь зүйтэй. Энэ талаар гаргасан өмгөөлөгч Б.Мгийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн болно. Анхан шатны шүүх Б.П-г Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ. Мөн шүүгдэгч Б.П-г “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг үргэлжилсэн үйлдлээр хүчиндсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, хохирогчид учирсан хор уршгийн шинж чанар зэрэгт тохирсон байх ба хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Мгийн удаа дараагийн мэдүүлгээр хүч хэрэглэж, заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг үргэлжилсэн үйлдлээр хүчиндсэн нь тогтоогдсон бөгөөд үүнийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна. Нөгөөтэйгүүр эхнэр, нөхрийн байнгын бэлгийн харьцаатай хүмүүсийн хэн нэг нь хүсээгүй үед бэлгийн харьцаанд орсон, мөн хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан “аборт” хийлгэсэн хүсээгүй байхад “дахиад жирэмсэн болгочихно шүү” гэж заналхийлж бэлгийн харьцаанд орсон, хохирогчийн бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж, аманд нь өөрийн бэлэг эрхтнээ хийсэн зэрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүчиндэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх гэмт хэргийг үгүйсгэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М “...шүүгч Б.П-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн” гэх агуулгатай гомдол гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгч анхан шатны... журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй“ гэж заасан бөгөөд энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т ”Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэнэ” гэжээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй ба харин шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авах эрх шүүгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон учир өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй. Иймд шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.М нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.2, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд: а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан ......... овогт Б-ны Пид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.“ гэсэн 1 дэх заалт нэмсүгэй. б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэснийг, 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийг гэснийг тус тус хүчингүй болгосугай. 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дэх заалтын дугаарыг 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 болгон өөрчилсүгэй. 3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3- т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                               Н.БАЯРХҮҮ